Мэргэжлийн боксын ертөнцөд 2018 онд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа тулаан бол Канело Алварез болон Геннади Головкин нарын даагаа нэхэх тулаан билээ. Тэгвэл уг тулаан 5 дугаар сарын 5-нд болох тов гарчээ.
Уг мэдээллийг өнөө өглөө инстаграмаар дамжуулж олон нийтэд мэдэгдсэн байна. Мэргэжлийн боксын дунд жингийн хамгийн үзүүштэй тулаануудын нэг болно гэдэгт хүн бүхэн эргэлзэхгүй байгаа юм. Өнгөрсөн 9 сард болсон тулаан нь ч маш сонирхолтой өрнөж байсныг бокс сонирхогчид мартаагүй.
Тэгвэл ирэх тулааны талаар Алварез “Головкин, чамд энэ удаа шүүгч хэрэг болохгүй, би чамайг цагаас нь өмнө дуусгана” гэж хэлжээ. Харин түүний өрсөлдөгч Головкин “Тийм ээ, энэ удаа бидний тулаанд шүүгч хэрэггүй” гэсэн байна.
Головкин нь одоогийн байдлаар WBA, WBC, IBF, IBO холбоодын бүсийг эзэмшиж байгаа бөгөөд мэргэжлийн замналдаа 38 тулаанд орж нэг тэнцэж үлдсэн бүх тулаандаа ялж байгаа тулаанч юм. Харин Алварезийн хувьд 49 ялж 2 тэнцэж нэг удаа ялагдсан амжилттай юм. Түүний ганц ялагдлыг домогт Флойд Мэйвэйдэр 2013 онд өгч байв.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |