Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Бразил довтлогч дээрэмчдийн халдлагад өртжээ
2018-01-29

 

Бразилийн шигшээ багийн довтлогч асан Варли өнгөрөгч Пүрэв гаригт болсон дээрмийн үеэр хутгалуулж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар биеийн байдал хүнд байгаа аж.

 

Уг хэрэг үүрийн 4 цагийн үед гарчээ. Варли нь Жуан Песоа хотод байрлах гэрийнхээ гадаа халдлагад өртсөн байна. Дээрэмчид түүний машин, утас зэргийг аваад ор мөргүй зугтсан гэж цагдаагийн албан хаагчид сэтгүүлчдэд мэдэгдлээ.

 

 

Варлин найз  Клаудио Сантос Варлиг уг халдлагаас болж мэс ажилбар орсон гэж Глоб сонинд өгсөн ярилцлагатаа дурьдсан байна. Гэхдээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

 

Өдгөө 39 настай Варли нь Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 4 тоглолтод оролцож байжээ. Мөн үүнээсээ гадна 1996-2017 оныг хүртэл Сан Паоло, Удинезе, Палмейрас зэрэг клубүүдэд хүчин зүтгэж явснаар нь Бразилийн хөл бөмбөг сонирхогчид мэднэ. Хамгийн сүүлд тэрбээр Ботафого багийн бүрэлдэхүүнд байсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин