Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
“Алтан Гранпри”-гийн медальтнууд
2018-01-27

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт өчигдөр эхэллээ.  29 дэх удаагийн тэмцээний эхний өдөр манай улсаас 21 бөх барилдснаас зургаан тамирчин хүрэл медалийн төлөө барилдсан юм. Тэднээс тав нь медалийн тавцанд зогсов. 

 

Эхний медалийг Э.ДАВААЧИМЭГ зүүлээ

 

 

Эмэгтэйчүүдийн 55 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий гурав, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг Красноярскын дэвжээнээс эхний өдрийн анхны хүрэл медалийн эзэн боллоо. Э.Даваачимэг тэгшитгэлд нутаг нэгт Б.Болор-Эрдэнийг 4:0-ээр, 1/8 шигшээд ОХУ-ын Наталья Абзаловаг цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Луо Луаннаныг 1:0-ээр тус тус ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Кси Менгюд цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Александр Ниценког 8:0-ээр буулган авснаар өнгөрсөн жил (хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд ялагдаж байсан) авч чадаагүй медалиа энэ удаа өөрийн болголоо.

 

 

Ц.ЦОГБАДРАХын анхны “АЛТАН ГРАНПРИ”

 

 

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д анх удаа оролцож, хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Красноярскын дэвжээнд тэрбээр 1/8 шигшээд Кыргызстаны Хуршид Парпиевыг 12:1-ээр, шөвгийн наймд Туркменистаны Меретмухамет Атаевыг 10:0-ээр тус бүр оноогоор цэвэр ялж, хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга эзэн орны Азамат Тускаевт 0:7-гаар ялагдсан юм. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн Барис Кайяг 5:1-ээр ялснаар шагналын тавцанд зогсохоор боллоо. Манайхны өндөр амжилт үзүүлдэг тус жинд хамгийн сүүлд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2015 онд хүрэл медаль хүртэж байв.

 

65 кг-ын хоёр хүрлийг манай бүсгүйчүүд хүртэв

 

 

Эхний өдрийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд монгол бүсгүйчүүд хүрэл медаль хүртлээ. 2016 оны Азийн АШТ болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, “Хангай хайрхан” клубийн тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, залуучуудын Азийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалийн эзэд болцгоов. 65 кг-д найман бөх барилдсан бөгөөд, Э.Цэвэгмид хүрэл медалийн төлөөх барилдаанд 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин, нутаг нэгт ОУХМ Отгонбатын Оюунтуяаг 4:2-оор, З.Болортунгалаг Буриадын Анна Щербаковаг 17:8-аар ялж медалийн болзол хангасан юм.

 

 

Тав дахь хүрэл медалийн эзэн Т.ТҮВШИНТУЛГА

 

 

Азийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, “Монголиа Опен” ОУТ-ий хошой, улсын гурван удаагийн аварга “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Ингэснээр тэрбээр эхний өдөр Монголын багийн сүүлийн буюу тав дахь медалийн эзэн болж байна. Т.Түвшинтулга Красноярскын дэвжээнд эхний даваанд АНУ-ын Кори Кларкыг 8:6-гаар ялсан ч шөвгийн наймд ОХУ-ын Исмаил Мусукаевт 0:7-гаар ялагдсан. Дагах барилдаанд Гүржийн Телмураз Ванишвилиг 3:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Аббас Рахмановыг 5:1-ээр тус тус ялж, “Алтан Гранпри”-гаас анхны медалиа зүүхээр болж байна. Сонирхуулахад, түүний багш, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар одоогоос 16 жилийн өмнө нь буюу 2002 онд энэ жинд (тухайн үед 60 кг) мөнгөн медаль хүртэж байв.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
wkmoney.club6568654447785 site ruu orood burtguuleed mongo hiigeerei. bolomjiin sanagdsan shuu
2018-01-28