Дэлхийн дугуйн уралдааны гурван удаагийн аварга Петер Саган Ромын Пап Фрэнцисийг дугуй унаж явах үеэрээ сурталчилсан байна. Тэрбээр ватиканд зочлох үеэрээ олон нийтийн дунд Францеско хэмээн чимэглэсэн дугуй болон, каталик шашны тэргүүнийг төлөөлсөн өнгө бүхий дэлхийн аваргын цамц зэрэг зүйлс өмссөн байжээ. Улмаар Ромын Паптай уулзаж буй нь анхаарлын төвд орсон юм.
Өдгөө 27 настай Словак эр болох Саган нь өнгөрөгч 9 сард гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон юм. Мөн Тур де Франц уралдааны ногоон жерсиг таван удаа өмсөж байсан билээ.
Түрүү жил Тур де Франц уралдааны үеэр Британий тамирчин, өөрийн гол өрсөлдөгч Марк Кавендишийг тохойдож олон нийтийг цочирдуулж байсан нь саяхан. Энэ бол уг уралдааны 4 дэх өдрийн гарааны үеэр болсон явдал.
Түүнээс хойш тэрбээр өнгөрсөн баасан гаригт болсон Тур Даун Андэр уралдаанд нийлбэр оноогоор тэргүүлсэн.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |