Португал улсын төдийгүй дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо өөрийн нэрийн буудалтай болно. Тэрбээр Марроко улсын Марракех хотод Перстана CR7 нэртэй зочид буудлаа 2019 онд нээхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар орон нутгийн цагаар Лхагва гаригт анх сэтгүүлчдэд мэдээлжээ.
Уг зочид буудал нь Португал улсын хамгийн том зочид буудлын сүлжээ бөгөөд CR7 гэдэг нь түүний өмсгөлийн дугаарыг илэрхийлж байгаа аж.
“Бид энэ төслийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Марракех бол эдийн засгийн болон аялал жуулчлалын хувьд маш ашигтай байрлал. Ялангуяа зочид буудлын бизнес эрхлэхэд нэн тохиромжтой газар юм” гэж уг сүлжээ зочид буудлыг хариуцсан хүн мэдэгджээ.
“Бид энэ хамтын ажиллагаанд маш сэтгэл хангалуун байгаа. “М өргөн чөлөө” нь шинэ туршлага хуримтлуулж, шинэ авьяастнуудыг нээ илрүүлэхийн тулд зорин ажилладаг. Тиймээс Марракех хотын “М өргөн чөлөө” нь дэлхийн хамгийн сод авьяастнуудын нэг болох Кристиано Роналдотой зочид буудлын бизнест хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна” хэмээн М өргөн чөлөөн дэх зочид буудлуудын корпораци байгууллагын CEO Набил Слитинэ сэтгүүлчдэд мэдэгджээ.
М өргөн чөлөөнд байрлах уг зочид буудал нь 168 өрөөтэй, 2 ресторантай, бизнес төв, фитнесс заал, спа, усан сан зэрэг бүх төрлийн байгууламжтай. Кристиано Роналдо нь өөрийн төрөлх хот Мадейра болон нийслэл Лисбон хотуудад хоёр ч зочид буудалтай юм. Тэгвэл тэрбээр ойрын ирээдүйд Мадрид болон Нью Иорк хотуудад мөн өөрийн нэрийн зочид буудлаа нээхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |