Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Пёнчан 2018: Францын тугчин тодорлоо
2018-01-26

 

Энэ жилийн өвлийн Олимпийн наадамд Франц улсыг төлөөлж одоогийн байдлаар 99 тамирчин оролцохоор болоод байна. Эдгээрийг ахалж биатлоны тамирчин, Олимпийн алтан медальт Мартин Фүркад тэргүүтэй тамирчид оролцоно.

 

 

Франц улс өмнөх Сочигийн Олимпоор 15 медаль хүртэж байсны 4 нь алтан медаль байсан. Харин Фүркад 20 км-ийн ганцаарчилсан болон, 12.5 км-ийн пүрсүйт ангилалд тус тусалтан медаль хүртэхийн хажуугаар 15 км-ийн бөөн гараатай уралдаанд мөнгөн медаль хүртэж байсан юм. Тиймдээ ч энэ удаагийн Олимпийн наадамд Франц улсын тугыг барих тугчнаар сонгогдсон билээ.

 

Түүнээс гадна снөүбоордын тамирчин Пьер Волтьер, чөлөөт үзүүлбэрийн цаначин Жан Фредерик Шапюи нарын Олимпийн алтан медальтангууд Францын багт багтаад байгаа юм.

 

Одоогоор Олимпод оролцох 89 тамирчны нэр тодорхой болоод байгаа юм. Харин Франц улс Сочид 114 тамирчинтай оролцож байжээ. Тэгвэл энэ жил 108 тамирчин оролцох төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлж байна.

 

Тодорхой болоогүй байгаа зарим спортын төрлийн тамирчид энэ долоо хоногт тодорхой болно гэж Францын Олимпийн хорооноос мэдээлэв.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин