Алдарт боксчин Флойд Мэйвэйдэр Жуниорийн аав Флойд Мэйвэйдэр Сениор эмэгтэй хүнийг цохиж гэмтээсэн хэрэгт буруутгагдаад байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Канело Алварез болон Геннади Головкин нарын тулааны үеэр уг хэрэг гарсан байна.
Эцэг Флойд тус эмэгтэйтэй маргалдаж улмаар машинаасаа хөлөөрөө жийж буулгасан, мөн эмэгтэйн хөлийг цохиж гэмтээсэн аж. Үүнээс болж хохирсон эмэгтэй эмнэлэгт очиж хэд хэдэн хөнгөн гэмтэл авсан нь тодорхой болсон байна. Харин эцэг Флойд олон нийтийн газар танхайрсан хэргээр буруутгагдаад байгаа аж.
Уг хэргийн талаар Флойд Мэйвэйдэр Сениорийн төлөөлөгч “тэр хүүхэн Флойдоос мөнгө авахыг оролдсон боловч авч чадаагүй. Тиймээс уурласан. Зүгээр л түүний хүссэн зүйл болоогүй учраас ийм зүйл болсон” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Флойд Мэйвэйдэр нь өдгөө 65 настай бөгөөд 1974-1990 оны хооронд мэргэжлийн бокс тоглож байсан нэгэн юм. Харин зодог тайлснаасаа хойш боксын дасгалжуулагч болоод байсан. Замналдаа ганц ч ялагдаагүй энэ цаг үеийн хамгийн шилдэг боксчин Флойд Мэйвэйдэр Жуниор буюу хүүгийнхээ дасгалжуулагчаар ч ажилладаг билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |