ФК Барселона багийн төвийн хамгаалагч Томас Вермайлен 2-оос 3 долоо хоногийн хугацаанд талбай дээр гарах боломжгүй болсон байна. Тэрбээр зүүн хөлийн гуяны арын шөрмөс буюу хамстрингдаа гэмтэл авчээ. Уг гэмтлийг өнгөрөгч Ням гаригт Бетис клубтэй хийсэн тоглолтын үеэр авсан аж.
Ингэснээр дараа долоо хоногт болох Алавесийн эсрэг тоглолт болон тэрний дараа долоо хоногийн Эспаньол багтай хийх тоглолтуудыг тус тус өнжих аж. Мөн энэ долоо хоногт болох эзэн хааны цомын тэмцээний 1/8 шигшээгийн хариу тоглолт болох Эспаньол багтай хийх тоглолтыг өнжих юм. Харин эхний тоглолтод 1:0 харьцаатай хожигдсон үр дүнгээ засаж чадаж гэмээнэ 1/4 шигшээгийн тоглолтыг ч мөн өнжих болоод байна.
Вермайлен нь Барсагийн төлөө 13 тоглолтод оролцож өөрийнхөө хамгийн шилдэг улирлыг өнгөрүүлж байсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |