Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандив өргөх зорилготой шилдэг 16 бөхийн халз барилдаан АСА циркт болов. Тус барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ. Энэ барилдаанд харцага О.Хангай, Т.Баасанхүү, Х.Гантулга нар унаагүй үлдэж, тойргоор хүч үзэн О.Хангай хоёр давж түрүүлсэн бол Х.Гантулга нэг даваа авч, Т.Баасанхүү давсангүй.
Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай барилдаанд зодоглосон бөхчүүд мөнгөний талыг Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандивласан байна.
Уншиж байна |