Энэ цагийн шилдэг 16 бөхийн халз барилдаан өнгөрсөн амралтын өдөр АСА циркт боллоо. Үндэсний бөхийн шилдгүүдийн дунд жүдо, чөлөөт бөхийн тамирчдын төлөөлөн жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг, чөлөөт бөхийн МУГТ Г.Мандахнаран нар барилдав. Үзэгчдийг өндөлзүүлсэн барилдаан үндэсний бөх гэхээсээ илүү мэргэжлийн спортын уран барилдааныг харуулсан гэж болно. Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг нар нийт гурван удаа хүч үзэхэд Д.Төмөрхүлэг хоёр давснаар энэ барилдааны ялагч болсон бол Г.Мандахнаран нэг даваа авсан байна.
Тэдний барилдааны фото агшныг хүргэж байна.
Уншиж байна |