Азийн наадмын комиссоос энэ жил зохиохоор төлөвлөж буй 18 дахь удаагийн Азийн наадамд ажиллах сайн дурын ажилчдын тоог баталлаа. Уг мэдэгдлийг удирдах зөвлөлийг төлөөлж Эрик Тохир гаргажээ.
Тохир “Сайн дурын ажилчдыг бид сайн сургаж, бэлтгэснээр цаг нь ирэхээр тэд бүх үйл ажиллагаанд оролцох юм” хэмээжээ.
Азийн наадмын үеэр 13000 сайн дурын ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгаа юм. Эдгээрээс 11000 нь Жакартад байрших бол үлдсэн нь Өмнөд Суматра аймгийн Палембанг хотод ажиллах юм. Сайн дурын ажилчдын байр хоолны зардлыг комиссоос даах боловч цалин олгохгүй гэж мэдэгдлийнхээ төгсгөлд Тохир нэмж дурьдлаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |