Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
12 дахь өдрийн уралдаанд Тоёота багийн тамирчин түрүүллээ
2018-01-19

Дакар Ралли-2018 уралдааны 12 дахь өдөр Катар улсын нисгэгч Нассэр Эль Аттия түрүүлснээр энэ жилийн Дакарт гурав дахь түрүүгээ авлаа. Тэрбээр нийт 523 км замыг 5 цаг 49 минут 57 секундэд туулсан байна. Түүний араас Пежо багийн Петерхансель 2 минут 3 секундээр хоцорч барианд орлоо. Харин Тоёото багийн болон Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын тамирчин  Жинье де Вилльерс гуравдугаар байранд оржээ. Африк нисгэгчийн хувьд 4 минут 33 секундээр хоцорч орсон юм.

 

 

Пежо багийн нисгэгч, тэмцээнийг тэргүүлэгч Карлос Сайнц 18 минут хоцорч есдүгээр байраар барианы шугмыг давлаа. Хоёрхон өдрийн гараа үлдээд байгаа энэ үед Испани эр тэмцээнийг  нийлбэр цагаар тэргүүлсэн хэвээр байна. 45 минут хоцорч Петерхансель хоёрдугаар байранд явнэ. Харин Эль Аттия цаг гарнаар хоцорч гуравдугаар байранд явж байгаа юм.

 

Уг өдөр мотоцикл болон дөрвөн дугуйт ангилалд уралдаан болсонгүй. Зохион байгуулагчид цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр ангилалын уралдааныг цуцласан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин