2018 оны Пёнчаны өвлийн Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд БНСУ болон БНАСАУ хоёр хамт жагсаж оролцох тохиролцоонд хүрэв. Энэ талаар өчигдөр шөнө хурлын дараа мэдээлсэн талаар Хятадын Шинхуа агентлаг мэдэгдэв.
1 сарын 9-нд эхэлсэн төрийн дээд хэмжээний хэлэлцээрийн үеэр хэд хэдэн асуудал хөндөгдөж байсны нэг нь энэ билээ. Хоёр Солонгос сүүлийн 11 жилийн хугацаанд олон улсын томоохон тэмцээн уралдаанд хамт жагсаж оролцож байгаагүй билээ.
Өвлийн Олимпын нээлтийн ажиллагаа 2 сарын 9-нд болно.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |