Уржигдар өглөө болсон Хьюстон Рокэтс болон Лос Анжелэс Клиппэрс багуудын тоглолт эхнээсээ төгсгөл хүртлээ онц сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн өрнөсөн. Тоглолтын төгсгөлд Трэвор Ариза, Жэралд Грийн, Жэймс Хардэн, Крис Пол нарын Хьюстон Рокэтс багийн дөрвөн тоглогч эсрэг багийн Аустин Ривэрс, Блэйк Гриффин нартай тооцоо бодохоор Клиппэрс багийн хувцас солих өрөөнд хүртэл очсон. Талбай дээр нэгнээ үгээр идэх, уурлуулж тоглолтоос гаргах зорилготой үг хаях зүйл их гардаг. Энэ удаад ч гэсэн ийм зүйлээс болж гар зөрүүлэх дээрээ тулсан. Аустин Ривэрс эсрэг багийнханд хандаж үг хэлэхдээ гэр бүл, эхнэр хүүхдийг нь оролцуулсан нь Хьюстоны тоглогчдод таалагдаагүй юм. Ямартай ч уг хэрэгт орооцолдсон тоглогчдод лигийн зүгээс зохих шийтгэлийг нь өглөө.
Уг шийтгэлийн хүрээнд Трэвор Ариза болон Жэралд Грийн нар 2 тоглолт өнжих шийтгэл амслаа. Бусад тоглогчдод хараахан тоглолт өнжүүлэх шийтгэл оногдуулсангүй. Хоёр долоо хоног гэмтлийн улмаас тоглоогүй Жэймс Хардэн болон багийн найруулагч Крис Пол нар харин Хьюстон Рокэтс багуудын дараагийн тоглолтуудад оролцох боломжтой хэвээр үлдэж байна.
Харин эсрэг багаас ямар нэгэн тоглогч шийтгэл авсангүй.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |