Өнгөрсөн жилийн 12 сарын 12 хүртэл гуяны гэмтлийн улмаас талбайд гараагүй Кавай Леонард дахин нэг гэмтэл авлаа. Хэдийгээр гуяны гэмтлээсээ эргэн ирж талбайд 9 тоглолтод оролцсон боловч мөрний гэмтэл аван өдийг хүртэл хоёр тоглолт тутмын нэгийг өнжиж байсан гэхэд буруудахгүй. Тэгвэл түүний гуяны гэмтэл дахин сэдэрлээ. Энэ удаад эргэн ирэх хугацаа нь тодорхойгүй болоод байна.
“Кавай Леонардын эмчилгээнд янз бүрийн шинж тэмдэг илэрч байгаа. Тиймээс бүрэн илаарших хүртэл хэсэг хугацаа орно” гэж багийн ерөнхий менежэр сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Энэ жил магадгүй түүний харш жил бололтой. Гэхдээ баг нь түүний эзгүйд боломжийн байгаа юм. Тэд одоогоор 29-16 гэсэн амжилттай явж байна. Энэ маягаар тэд 50 хожилд хүрэхэд саадгүй харагдаж байгаа. Гэхдээ улирал бол өөр нэг хэрэг. Хасагдах шатанд Кавай Леонард зайлшгүй хэрэгтэй. Тиймээс улирлын төгстөл түүний гэмтлийг бүрэн эдгээж, хасагдах шатанд бүх хүчээрээ дайрахын тулд түүнийг талбайд гаргах гэж яарахгүй нь ойлгомжтой.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |