Аваргаа хамгаалж буй Франц нисгэгч Стефан Петерхансель Дакар Ралли-2018 уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлэхэд тун ойртож ирлээ. Аргентин улсад өрнөсөн уралдааны 10 дахь өдөр тэрбээр нийт 373 км замыг 4 цаг 43 минут 46 секундэд туулсан байна. Пежо багийн нисгэгч маань Жинье де Вилльегээс 9 минутаар түрүүлж барианд орсон юм. Тоёотагийн нисгэгч Виллье дэд байрт орсон бол нийлбэр дүнгээр тэмцээнийг тэргүүлэгч Карлос Сайнц гуравдугаар байранд барианд оржээ.
Нийлбэр цагийн хүснэгтэд Сайнц 50 минут 53 секундээр Петерханселаас тэргүүлж яваа юм.
Мотоцикл ангилалд Адриен ван Беверен онхолджээ. Түүнийг шууд эмнэлэгт хүргэсэн байна. Одоогийн байдлаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эсэх талаар болон эмчийн үзлэгийн дүгнэлт мэдээллүүд хараахан гараагүй байгаа юм. Харин нийлбэр хүснэгтэд Австрийн тамирчин Маттъяс Уолкнэр бичигдэж эхэллээ. Тэрбээр уг тэмцээний 10 дахь өдрийн гараанд түрүүлсэн юм. Түүний араас Хонда багийн Хуан Барреда, болон Кевин Бенавидез нар нэхэж явна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |