Америк хөлбөмбөгийн Жэксонвилл Жагуарс багийн тоглогч Леонард Фүүрнэттэ авто машины осолд орсон байна. Азаар гэмтээгүй гэж yahoo sports мэдэгдэв.
Гурван машиныг хамарсан уг осол Жэксонвиллийн 295 дугаар зам дээр болжээ. Гэхдээ осолд орсон гурван машинд сууж явсан зорчигчид болон жолооч нараас нэг ч хүн ноцтой гэмтэл аваагүй аж. Осол нь Фүүрнэттийн буруугаас болоогүй гэж тогтоогдоод байна.
Жагуарс багийн олон нийттэй харилцах албаны дарга Тад Дикмэний мэдээлснээр осолд оролцсон машинууд Леонардын машины араас мөргөсөн аж. Харин ослын дараа өдгөө 23 настай Леонард өөрөө жолоо барин гэртээ харьжээ.
Энэ ням гаригт тэрбээр чухал тоглолттой бөгөөд Нью Ингланд Патриотс багтай халз тулах юм. Харин багаас мэдэгдэж буйгаар бол тэрбээр ямар нэгэн тоглолт өнжихгүй. Тиймээс хөгжөөн дэмжигчид түүнийг Стийлэрс багийн эсрэг тоглосон шигээ сайн тоглоно гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж тэд мэдэгдэж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |