Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Г.Мөнхсүлд: Спиннингийн шинэ урсгалыг Монголоос дэлхийд гаргана
2018-01-16

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Дасгал хөдөлгөөнийг хөгжмийн хэмнэлтэй хослуулан дугуйн дээр хийдэг спортын төрөл нь СПИННИНГ. Эргэлтэт дугуйн спорт зөвхөн турах, хөдөлгөөний дутагдлаас гаргах бус амьдралын эрч хүчийг бэлэглэж, стресс тайлдаг шидтэй. 60 минутын турш үргэлжлэх тэр хэмнэл, тэр хөдөлгөөн дасгал зөвхөн спорт бус энтертаймент урлаг. Эрүүл, стрессгүй амьдралыг эрхэмлэдэг болсон энэ цаг үед ТАНЫ хүсч буй зүйлийг СПИННИНГ өгнө гэдэгт эргэлзэх хэрэггүй. Яагаад СПИННИНГийг зорих ёстой гэж? Энэ асуултад СПИННИНГийн анхдагч “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлд ийм хариулт өгч байна.

 

Эргэлтэт дугуй хэнийг ч уйдаахгүй

 

-Сард хэдэн кг жин хаявал тэр зөв хасалт болох вэ? Эмч нар маш бага хэмжээ хэлдэг.

 

-Монголчуудын 68 хувь нь таргалалттай гэсэн ДЭМБ-ын судалгаа бий. Түргэн хоолыг дагаад таргалалт газар авч байна. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд их таргалалттай байна. 80 кг-аас дээш жинтэй хүн спиннингээр хичээллээд сард 8-10 кг-ыг хасдаг. Түүнээс доош жинтэй хүмүүс сард 5-7 кг-ыг хаядаг. 100-аас дээш жинтэй бол сард 10-12 кг-ыг хасдаг.

 

70 кг-аас дээш жинтэй хүмүүс сард 2-2.5 кг-ыг хасах ёстой гэсэн тооцоо бий. Эмч нар ийм зөвлөгөөг өгдөг. Гэхдээ 110 кг жинтэй эмэгтэй сард 2 кг хасаад яах вэ, хоёр жил хичээллэх үү. Тэр хүн багадаа 30-40 кг хаяж, хэвийн жиндээ очно. Гэтэл сард 2-хон кг-ыг хасаад биеэ хянана гэж байхгүй. Монголчууд тэсвэр сайтай, тэвчээр муутай хүмүүс. Сард 5, 10 кг-аар хаяхыг хүсдэг. Тэрний ачааллыг бие нь ч даадаг. Тэгэхээр эмч нарын зөвлөгөөг мөрдөх хэцүү. Энэ спортоор хичээллээд сард 5, 10 кг хасаад үргэлжлүүлэн хаяж байгаа хүмүүсийн биед сөрөг өөрчлөлт гараагүй. Харин ч арьс, булчин нь улам чангарч, даралт, зүрх, үе мөчинд нь эерэг үзүүлэлт гардаг. Хамгийн гол нь хөлсөөр алдаж байгаа эрдсээ нөхөж байх ёстой. Хоол хүнсээр болон нэмэлт тэжээлээр нөхөж болно.

 

-Богино хугацаанд их хэмжээний жин хаяад эргэж нөхөх магадлал хэр байдаг вэ?

 

-Тухайн хүнээсээ шалтгаална. 80 кг-аас дээш жинтэй хүн гурван сарын дотор 20 кг хасаад нэг сар амарч, энгийн хоолондоо ороод, долоо хоногт хоёр удаа дугуй жийж, усанд сэлэх, гүйх зэргээр дасгал хийвэл хэвийн жингээ барьдаг. Хүний биенд 90 хоногийн хугацаанд өөрчлөлт гардаг. Сарын дотор 10 кг хасаад болчихсон гээд хаявал сарын хугацаанд буцаад 10 кг-аа нэмнэ. Ямар ч спортоор хичээллэсэн ялгаагүй. Огцом хичээллээд огцом хаяж болохгүй. Багадаа гурван сар хичээллэж, биеэ дасгах хэрэгтэй.

 

- Дугуй жийхийн хажуугаар тураах эсвэл эрдэс нөхөх эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай юу?

 

-Хүн 8-10 кг хасахаар эрдсийн дутагдалд ордог. Кальци, магни, цайр, төмөр зэрэг эрдсээ алдаж эхэлдэг. Маш их ядардаг, булчин цуцна. Нэг талаар бие хөнгөрч байгаа ч нөгөө талаар бие суларч, дасгалын гүйцэтгэл мууддаг. Энэ үед нэмэлт уураглаг бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Нэмэлт тэжээлээс гадна мах, сүү, өндөг зэрэг хоол хүнсээс тэжээлээ авч болно. Гэхдээ хүний биед таарахгүй уурагнууд бий. Ялангуяа элэг, ходоод, цөс, бөөр, зүрх асуудалтай хүмүүс нарийн шинжилгээ өгч, эмчээс зөвлөгөө авч байж, уургийг хэрэглэх ёстой. Шууд дур мэдэн хэрэглэвэл гормоныг нь өөрчилж, улам таргалуулах магадлалтай.

 

-Таны хувьд нэмэлт тэжээл зөвлөдөггүй юм шиг санагдсан?

 

-Би хоол хүнсийг чухалчилдаг. 10 кг-аас дээш жин хасч, жин зогссон тохиолдолд нэмэлтээр өөх шатаагч зөвлөдөг. Харин нэмэлт уураг шаардлагатай бол заавал элэгний вирусын шинжилгээ өгч, ходоодоо үзүүлэхийг шаарддаг. Спиннингийн спорт бол бүх булчинг зэрэг ажиллуулдаг. Маш богино хугацаанд хүний тэсвэр, тэвчээрийг шалгадаг. Дээр нь маш их эмоци, сэтгэл хөдлөл гардаг учраас хүнийг уйдаадаггүй.

 

-Тиймээс хүмүүс дундаас нь хаядаггүй юм шиг?

 

-Тийм шүү, нэг хүн хамгийн багадаа гурван сар хичээллэдэг.

 

-Дугуй жийгээд огт турдаггүй хүн гэж байх уу?

 

-Огт турахгүй хүн гэж байхгүй. Хичээлээ тасалдаг, дэглэм барьдаггүй хүн л турахгүй.

 

-Хоолны дэглэмийн тухай яръя.

 

-Манайхан гадны хүмүүсийн иддэг хоолны дэглэмийг монгол хөрсөнд буулгах гээд байдаг. Зарим нь бүр бидний мэдэхгүй орц найрлагатай. Монгол хүний бие организмд таарсан хүнсийг л хэрэглэх ёстой. Үхрийн мах, тахианы цээж мах, овьёос, дүпү, буурцагны мах, өндөгний цагаан, хөц будаа, жимснүүд, тараг, тослог багатай сүү, бор гурил, чихэрлэг төмс зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Би хүмүүстээ өдөрт таван удаа, бага багаар хооллох зөвлөгөө өгдөг.

 

Европт бол өглөөдөө гадил, өндгийг шартай нь идэж, зөгийн балтай сүү уу гэдэг. Монгол хүмүүс энэ дэглэмээр хооллохоор таргалдаг. Харин өндөгний цагааныг хар талхтай идэж, зөгийн балтай ус уухаар өөр үзүүлэлт гардаг.

 

-Богино цаг хугацаанд үр дүнд хүрдгээрээ фитнесээс ялгаатай байх?

 

-Фитнес хэсэгчилсэн булчин руу ачаалал өгдөг. Өнөөдөр мөр гарны дасгал, маргааш хөл нуруу гэх мэтээр дасгалуудыг хийдэг. Спиннинг 60 минутад бүх булчингуудыг зэрэг ажиллуулдаг. 60 минутад 800-1200 ккал шатаадаг. 15 км-тай тэнцэх хэмжээний ачааллыг нэг цагийн дотор авна гэсэн үг.

 

Амьд хөгжим+спиннинг

 

 

-Спиннингийн шинэ урсгалыг нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилго байна уу. Усанд дугуй жийдэг гэх мэтээр шинэ чиглэл байдаг.

 

- Эргэлтэт дугуйн спорт бол миний холын зорилго. Энэ спортын шинэ урсгалыг нэвтрүүлж, дэлхийд гаргах мөрөөдлөө биелүүлнэ. Миний гаргах шинэ урсгал бол альтернатив, рок, амьд хөгжим чиглэл рүү энэ спортыг оруулах. 2019 он гэхэд энэ урсгал руу оруулна гэж төлөвлөж байгаа. Амьд хөгжмийн тоглолт үзэж байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ. Энэ тайзан дээр дасгалжуулагч багш шоу хийдэг байх ёстой. Гитар, бөмбөртэйгээр дуулж, бүжиглээд, дугуйгаа жийнэ гэдэг бол маш их ур чадвар, хичээл зүтгэл, дасгал сургуулилт, хөдөлмөр шаардана. Гэхдээ би энэ урсгалыг нэвтрүүлнэ. Бэлтгэл ажил явагдаж байна. Энэ урсгал дэлхийд байхгүй, би судалсан. Энэ спорт зүгээр нэг дасгал хөдөлгөөн биш. Энтертаймент тал руугаа ордог учраас урлаг болгож харагдуулахыг зорьж байна.

 

-Амьд хөгжимтэй гэхээр хөгжимчинөөс эхлээд нэлээд зүйл шаардлагатай болно?

 

-Зүгээр л амьд хөгжмийн тоглолт. Үүнийг нэвтрүүлж чадвал олон улсын фестиваль хийж, монголчууд энэ урсгалыг бий болгосон гэж дэлхийд сурталчлаад явж байхад хаана ч нүүр бардам байна.

 

-Монголчуудад тохирох уу, ичимхий хүмүүс шүү дээ?

 

-Тохирно. Одооноос бага багаар туршиж байгаа. Эхэндээ ичих байх. Яг хэмнэлдээ ороод ирэхээр гоё мэдрэмжийг авна.

 

2.5 жилийн дотор 600 хүнийг ТУРАНХАЙ болгосон

 

 

-Шинэ оны өмнөхөн “Гранд-100”-ын нэг болж, шагнал авсан. Ямар амжилтыг ингэж үнэлэв?

 

-Шилдэг аж ахуйн нэгж тодруулдаг “Гранд-100” авардсын эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн Гран-При шагналыг манайх 2017, 2018 онд хоёр жил дараалан хүртлээ. Энэ бол манай байгууллагын хийж бүтээсэн ажлын маань үр дүн.

 

Эргэлтэт дугуйн спортоор маш олон хүмүүсийг өөрчилсөн. Бүтэн жилийн хугацаанд олон ажлыг хийсэн. Өнгөрсөн жил бид АНУ-аас олон улсын заах эрхтэй багшийг урьж авчирч, сургалтуудыг зохион байгуулсан. 300 дугуй засч, спиннинг фестивалийг хоёр жил дараалан хийлээ. “Би жингээ хасмаар байна I, II” уралдааныг зохион байгуулсан. Мөн багш, боловсон хүчинг бэлтгэх, хөдөө орон нутагт энэ спортыг түгээх зэргээр олон ажлыг хийсэн. Энэ бүхний үр дүнд Гран-При шагналыг хүртсэн.

 

-Та Монголд эргэлтэт дугуйн спортыг оруулж ирсэн АНХДАГЧ нь уу?

 

-Би анхдагч нь гэж боддог. 2015 оны зургаадугаар сараас энэ спортыг эхлүүлсэн. Тухайн үед спиннинг гэдгийг монголчууд мэддэггүй байсан. Би биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ дамжуулж, эргэлтэт дугуйн спортыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж эхэлсэн. Энэ спорт Монголд хөгжих зах зээл нь байна гэдгийг олж харсан. Тиймээс би энэ спорт руу сэтгэл зүрхээ зориулж, шунан дурлаж,  цуцалтгүйгээр орсон. Том зорилго тавьж, энэ спорт руу орсноороо Монголд анхдагч болж чадсан. Монголд төдийгүй Азидаа хамгийн олон дугуйтай хоёр клубыг нээсэн. Гурван жилийн хугацаанд 600 гаруй хүнийг илүүдэл жингээс  нь салгаж, бодит үр дүнд хүрсэн.

 

-Одоо бол спиннинг өргөн цар хүрээг хамарч байна. Зөвхөн бүсгүйчүүд бус эрчүүд, хүүхдүүд ч хичээллэдэг болсон?

 

-Улаанбаатар хотод гэхэд 30 гаруй клуб үйл ажиллагаа явуулж байна. Монголын эргэлтэт дугуйн холбооны гишүүн клубууд Увс, Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Багануур, Ховдод үйл ажиллагаа явуулж байна. Гурван жилийн хугацаанд энэ спортыг түгээж, дэлгэрүүлж чадлаа.

 

-Багш бэлтгэдэг тухай цухас дурдлаа. Мөн 30 гаруй клуб үйл ажиллагаа явуулдаг гэлээ. Тэгвэл мэргэжлийн багш нарыг хэрхэн бэлтгэдэг вэ?

 

-Энэ спорт маш олон чадварыг шаарддаг. Сонсгол, хөдөлгөөний эвсэл, хурд, тэсвэр зэрэг чанар, чадварыг эзэмшиж байж, бусдад энэ спортыг заана. Цаашлаад жин хасч, хүссэн үр дүнд нь хүргэнэ. Тиймээс багшийн ур чадварыг хамгийн тэргүүнд тавих ёстой. Тэгэхийн тулд холбооноос мэргэжлийн багш нарыг бэлтгэдэг. Багшийн сургалт хоёр сарын хугацаатай явагддаг. Хоёр сарын хугацаанд онол, практикийн хичээлээ заагаад, шалгалт авч, сертификат олгодог. Мөн ажлын байраар хангадаг.

 

Заавал мэргэжлийн багш болж байж, энэ спортыг заах ёстой. Дурын нэг хүн заавал гэмтэж, бэртэх эрсдэлтэй.

 

 

-Мэргэжлийн багшгүй клубуудад холбооны зүгээс шаардлага тавьдаг уу? Энэ хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал.

 

-Нэг нь л алдаа гаргавал энэ спортын нэр хүнд унана. Тиймээс холбооны зүгээс мэргэжлийн багштай болох шаардлагыг тавьдаг. Эхлээд энэ спортыг эзэмшиж, хүмүүст зааж сургах чадвартай болсон байх ёстой. Заах эрхтэй багштай, албан ёсны дуу хөгжимтэй, стандарт хувцас хэрэгсэл, заал, хичээлтэй болж байж үйл ажиллагаа явуулах шаардлагыг тавьдаг. Дараа нь энэ спортоор бизнес хийж болно.

 

Зарим клуб “Сүлд” спиннингийн гаргасан хичээлүүдийг хуулбарлаж, ашиглаж байна. Оюуны өмчийн талаас нь бид тэмцэнэ. Цагийн шалгуураар чансаатай үйл ажиллагаа явуулж, чанартай үйлчилгээ үзүүлж байгаа нь тэсч үлддэг.

 

-Спиннингийн 30 гаруй клубын дунд өрсөлдөөн байна уу?

 

-Өрсөлдөж байгаа. Гэхдээ биенийхээ хичээлийг хуулж, хуулбарладаг байдал их байна. Харин тэрний оронд бүгдээрээ нийлээд, улсын аваргын тэмцээн зохион байгуулъя. Олон улсын заах эрхтэй багш нарыг бэлтгэе, фестивалиудыг зохион байгуулъя, хоолны зөвлөгөөнүүдээ нэгтгэе. Нэгдэхгүйгээр нэгнийхээ зүйлийг хулгайлж, биенээ муулаад байвал энэ спорт удаан “амьдрахгүй”.

 

 

-600 хүн жингээ хассан гэлээ. Тэд дахиж хичээллэдэг үү? Спиннингийг амьдралын хэвшил болгосон хүмүүс олон уу?

 

-2.5 жилийн хугацаанд 600 хүн жингээ хасч, зорилгодоо хүрсэн. Би хувийн тэмдэглэл хөтөлдөг. Тэндээ 20 кг-аас дээш жин хассан хүмүүсээ тэмдэглэж, бүртгэдэг. 5, 10, 15 кг жин хассан маш олон хүн бий.

Надтай анхнаас нь явж, гурван жил дагаад явж байгаа хүмүүс зөндөө бий. Зүгээр жингээ хасаад зогсохгүй энэ спортыг амьдралынхаа хэвшил болгосон. Нэг өдөр дугуй жийхгүй бол бие нь хөшдөг, стрессддэг. Дугуй жийж хөлсөө гаргаж, кайфыг мэдэрдэг маш олон хүн байгаа.

 

-Одоо хэдэн хүн хичээллээж байгаа вэ?

 

-Манай төв салбар 700 гаруй үйлчлүүлэгчтэй. Имарт салбарт 400 гаруй хүн үйлчлүүлж байна. Сарын дотор нэг ангийн 30 хүний 15 нь үр дүнд хүрдэг.

 

-Нэмж шинэ салбар нээх тухай мэдээлэл байсан. Дараагийн салбар хаана вэ?

 

-Жилд нэг салбарыг нээж байна. Хамгийн чухал нь байршил. Шаардлага хангахгүй орчинд байрласан клубууд олон байна. Тиймээс байршлаа, байраа сайн судалж, сонгох хэрэгтэй. Манай Нарны замын салбар Энтанто тауэр хотхон руу нүүж байгаа. Энэ хавраас 10 дугаар хороолол руу салбараа нээнэ.

 

 

-Спиннингийг зорих гээд зориглож чадахгүй залуус, бүсгүйчүүд байгаа. Тэдэнд юу хэлмээр байна вэ?

 

-Хүнд илүүдэл жин огт хэрэггүй. Сэрүүлэг биш зорилго нь залуусыг сэрээдэг байх ёстой. Жингээ хасна, эрүүл, эрч хүч, урам зоригтой байна гэдэг бол хүний маш том зорилгын нэг. Тиймээс өглөө, өдөр, оройн алинд ч спиннингдээ ирж, дугуй жийхийг амьдралын нэг хэсгээ болгох хэрэгтэй. Энэ спортыг сонирхож байгаа бол ирээд хичээллээд үзээрэй. Эрч хүчинд автуулдаг ганц спорт бол эргэлтэт дугуй. Сонирхоод, ирээд дугуй жийгээд үзвэл маш гоё мэдрэмжийг авна гэдгийг хэлье.

 

-Тэгвэл хичээллэхэд юуг анхаарах, бэлдэх вэ?

 

-Манайд ирж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь нуруу нугасны асуудалтай байдаг. Тиймээс зузаан, хатуу ултай пүүз өмсөж ирэх хэрэгтэй. Бөөрөө хамгаалах үүднээс бүс зүүх шаардлагатай. Үзэмний шүүсээ буцалгаад ир. Заавал өглөөний цай ууж занш. Дасгал хөдөлгөөн хийхийн өмнө хөнгөн хоолож бай. Харин жийлт болоод техникийг багш ТАНД заана.

 

Ярилцсан танд баярлалаа.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
амьдралын хэвшлээ зөв болгоод зөв хооллоод зөв сэтгэлтэй байхад мөнгө төлж бохир орчинд бие биенийхээ хөлс амьсгалыг үнэртэж амьсгалаад эрүүл мэндээ муутгаж ингэж худлаа зүйлээ р тархиа угаалгах хэрэг байдаг юм уу
2018-02-06
Зочин:
En suld geed gar mongoldoo anhdagch gej hutsana biz, chamaas umunu spinning baihgui bsan yumuu? Deer ni chamd spinning zaah unemleh sertificat gej bna uu? Buruu zaagaad neleen humuus uvdug ni gemteed asuudal uussen suragtai bsan.Ehleed uuruu uzuuleh haruulah yumtai bolchih. Bieiin tamiiriin deed tugschihuur bugdiig meddeg gevel enduurel shuu.Deer ni naad daravgaraa bodoj yarij bai.Hund buruu yum zaaj uguud mergejiliin bish handaad baival chi l asuudald orno shuu!!!
2018-01-29
Зочин:
En suld geed gar mongoldoo anhdagch gej hutsana biz, chamaas umunu spinning baihgui bsan yumuu? Deer ni chamd spinning zaah unemleh sertificat gej bna uu? Buruu zaagaad neleen humuus uvdug ni gemteed asuudal uussen suragtai bsan.Ehleed uuruu uzuuleh haruulah yumtai bolchih. Bieiin tamiiriin deed tugschihuur bugdiig meddeg gevel enduurel shuu.Deer ni naad daravgaraa bodoj yarij bai.Hund buruu yum zaaj uguud mergejiliin bish handaad baival chi l asuudald orno shuu!!!
2018-01-29
зочин:
зөв үнхээр зүрхэнд хэт ачаалал өгөх нь түүний булчин хатуурч эмгэг үүсдэг тиимээс хүний эрүүл мэндийг мөнгө олох хэрэгсэл болгохоо боль
2018-01-27
зочин:
өндөр эрчимтэй дугуй жиинэ гэдэг эрүүл мэндэд ялангуяа зүрхэнд маш муу турах гэдэг бол хувь хүний дэглэм хооллолтын асуудал зүрхээ хайрлах хэрэгтэй судасны цохилт 140мин дээш ачааллал өгөх нь эрүүл мэндийн хувьд хортой
2018-01-27
Зизи:
Идшээ тааруулаад, ажилдаа дугуй унацгаа.
2018-01-26
Зизи:
Ийм дэмий юманд мөнгөө үрж цагаа гардаж байхаар илгээ тааруулаад, алхаад, ажиллах асаалттай үедээ дууг унацгаа.
2018-01-26