Мексикийн тулаанч Саул Канело Алварез ирэх 5 сарын 5-нд гурван ч боксын холбооны аварга Геннади Головкинтой дунд жингийн аваргын төлөө буюу эдгээр гурван бүсийг нь булаан авахын төлөө дахин тулалдах сонирхолтой байгаагаа уламжиллаа.
Сэтгүүлчдэд мэдэгдэж буйгаар Головкины тал уг тулааныг “гурав дахь тулаан байхгүй” гэсэн болзолтойгоор хийх болзол тавиад байгаа аж.
“Гайхалтай тулаан болох болно. Даага нэхэх тулаан болгон сонирхолтой болдог шүү дээ. Гэхдээ хараахан гарын үсэг зуралцаж, яг таг зөвшөөрцгөөгүй байгаа. Эхний ээлжинд уг тулааныг зохион байгуулах болно. Түүний дараа гурав дахь тулааны тухай эргэн нэг харж болно” хэмээн уг яригдаж буй тулааныг төлөөлж “алтан жаал” тулаан зохион байгуулагч, боксчидын төлөөлөгчөөр ажиллдаг Эрик Гомез төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Өдгөө 35 настай Головкин 37-0-1 гэсэн амжилттай явж байгаа юм. Тэрбээр WBC, WBA, IBF гэсэн гурван холбооны дунд жингийн аваргын бүсийг давхар эзэмшиж байгаа билээ. Харин түүний өрсөлдөгч Алварез 49-1-2 гэсэн амжилттай явж байгаа юм.
Хоёр тамирчны хувьд хоёулаа дахин тулалдах сонирхолтой байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |