Испани нисгэгч Карлос Сайнц Дакар Ралли-2018 уралдааны зургаа дахь өдөр түрүүлснээр Пежо багийн анд Стефан Петерханселтай нийлбэр цагийн хүснэгтэд ойртож ирлээ. Сайнц Перугийн Арекүйпаас Боливийн нийслэл хүртэлх 313 км замыг 2 цаг 53 минут 30 секундэд туулсан байна.
Харин нийлбэр цагаар тэмцээнийг тэргүүлэгч Петерхансель хоёрдугаар байранд орсон юм. Тэрбээр тэмцээнийг тэргүүлэгчээс 4 минутаар хоцорч барианд орлоо. Харин гуравдугаар байранд Тоёотагийн нисгэгч Нассэр Эль-Аттия түрүү байрнаас 5 минут хоцорч 5 дугаар байранд оржээ.
Петерхансель 14 дэх удаагаа Дакарт түрүүлэх зорилготой байгаа бөгөөд Сайнцаас 27 минутаар нийлбэр дүнгийн хүснэгтэд тасарчихаад байгаа билээ. Уг хоёр нисгэгчийн ард Нидерланд нисгэгч Бернхард Тен Бринке бичигдэж байгаа. Тэрбээр 1 цаг20 минутаар “Ноён Дакар” хочит Петерханселиас хоцорч яваа юм.
Харин мотоциклийн ангилалд 6 дахь өдрийн гараанд Францын болон КТМ багийн тамирчин Антуан Мео түрүүллээ. Тэрбээр нийт замыг 1:54:10 цагт туулсан юм. Ингэснээр нийлбэр дүнгийн хүснэгтэд 7 дугаар байранд дэвшлээ.
Харин уг ангилалд Бенавидес нийлбэр дүнгээр бүхний урд байна. Түүний араас хоёр минут хоцорч Ямаха багийн тамирчин Адриен Ван Беверен нэхэж явна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |