Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Мэргэжлийн сүмо бөхийн их аваргууд ёслол үйлдлээ
2018-01-10

 

Их аварга Хакүхо М.Даваажаргал. Кисеносато Ютака, Какүрю Ананд нар Токио хотын Меижи сүмд шинэ оны дэвжээнд гарах уламжлалт ёслол үйлдлээ.

 

2018 оны эхний башё 1-р сарын 14-ний өдөр эхлэх юм. Эхлээд их аварга Хакүхо ёслол үйлдсэн.  Ёслолыг үзэхээр Меижи сүмд 2800 гаруй  сүмо сонирхогчид цугларчээ. Дэвжээн дээр аюулгүй байх, шинэ оны тэмцээнд амжилт хүсч  залбиран энэ ёслолыг жил бүрийн эхээр үйлддэг юм байна.

 

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх  Их аварга Хакүхо энэ онд 1000 дахь ялалтаа авч, ёкозүна цолтой хамгийн олон буюу 63 башё барилдсан Китаномигийн амжилтыг эвдэхийг зорино хэмээн ярьжээ. Харин мэргэжлийн сүмогийн 72 дахь их аварга Кисеносато бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулж байгаа гэж хэлсэн байна. Тэрээр өнгөрсөн жилийн эхний 2 башёд түрүүлсэн билээ.

 

Харин Ёкозүна Какүрю өнгөрсөн жил 4 башёд барилдаагүй. Тэрээр хөгжөөн дэмжигчдээ баярлуулахын тулд сайн барилдахыг хичээнэ хэмээн сэтгүүлчдэд  ярьсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин