Улирлын нээлтийн тоглолтод шилбэний ясаа шагай орчмоороо хугалж гэмтсэн Гордон Хэйвард энэ улиралд талбайд ирэх эсэхийг сагсанбөмбөг сонирхогчид янз бүрээр ярьж байгаа. Улирлын эхэнд авсан гэмтлийг үзээгүй хүмүүс байвал энэ бичлэгээс үзнэ үү.
Тэгвэл тэрбээр ямар ч байсан шагайны хамгаалалтаа авсан зураг өнөөдрийн ярианы гол сэдэв болоод байна. Энэ улирлыг бүтэн өнжинө гэгдэж буй Гордон Хэйвардын уг зургийг багийн ерөнхий менежэр Дэнни Эйнж өөрийн твиттэртээ тавьжээ. Энд тэрбээр усан сэлэлтийн тамирчинтай хамт байгаа юм. Тэрбээр зүгээр нэг сэлээд зогсоогүй, бүр уралдсан аж.
Энэ зун чөлөөт агентийн зах зээлээс Бостон хотыг сонгож, коллежийн дасгалжуулагч Брэд Стивэнсийнхээ удирдлага доор аваргын төлөө дайралт хийхийг зорьж байсан Гордон Хэйвард ганцхан тоглолтод оролцоод гэмтсэн нь тоогүй хэрэг ч гэмтлээс илааршиж буй хугацаа нь харьцангуй эрчимтэй явж байгаа нь сайн хэрэг юм.
Түүний эзгүйд баг нь 33-10 гэсэн амжилттайгаар бүсээ тэргүүлж байна. Хасагдах шатны тоглолтууд дөрөвдүгээр сараас эхлэх юм. Хэйвард магадгүй тэр үед талбайд бага минутаар гарч ирэх боломжтой харагдаж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |