Спортын асуудал эрхэлсэн арбитрын шүүх ОХУ-ын нэр бүхий 42 тамирчинтай холбоотой Олон Улсын Олимпийн Хорооны сахилгын комисст хаягласан хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 2014 оны Сочигийн Олимпийн наадмыг төрийн бодлогоор сэргээшийн төрлийн эм бэлдмэл ашиглаж луйвардсан гэх ОХУ-ын тамирчидтай холбоотой асуудал ийнхүү олны анхаарлын төвд байсаар байна.
Уг хэргээс болж эдгээр тамирчид Олон Улсын Олимпийн Хорооны зохиож буй олон улсын чанартай томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцох эрхээ тодорхойгүй хугацаанаас эхлээд бүх насаараа хүртэл хасуулах шийтгэл амсаад байгаа юм.
Шүүн таслах үйл явц тамирчин болгонтой холбогдох хэргийг авч үзсэн бөгөөд, эдгээр тамирчдыг бөөнд нь хамруулаагүй гэдгийг албаны хүмүүс мэдээлж байна. Уг шүүн таслах үйл ажиллагаа нэгдүгээр сарын сүүлээр эцсийн шийдвэрээ олон нийтэд танилцуулах юм. Арбитрын шүүхийн шийдвэр сар болгоны эцсээр нэгдсэн шийдвэрээ олон нийтэд танилцуулдаг учраас энэхүү таамаг гараад байгаа аж.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |