Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Алдарт Себастьен Лёб “Дакар-2018”-ын анхны гараандаа түрүүллээ
2018-01-10

 

Францын нисгэгч, дэлхийн 9 удаагийн аварга Себастьен Лёб Дакар Ралли-2018 уралдааны дөрөв дэх өдөр уг тэмцээний анхны ялалтаа байгууллаа. Ингэснээр Францын Пежо багийн гурван тамирчин шагналын тавцанд зогссон байна.

 

Лёб өөрийн багийн анд Карлос Сайнцаас минут 35 секундээр түрүүлж барианд орсон юм. Харин аваргаа хамгаалагч Стефан Петерансель түүнээс 3 минут гаран хоцорлоо.

 

Ингэснээр нийлбэр дүнгээр Лёб хоёр дугаар байрад орж ирээд байна. Тэрбээр хошуучлагч Петеранселиас 7 минутын зайтай мөшгөж яваа юм.

 

“Би гараануудад ялагдаад байвал нийлбэр  цагийн амжилтаа ахиулж чадахгүй. Тэгмээргүй байна. Элсэн манхан ихтэй, газрын зураг сайн уншдаг хүн хэрэгтэй, маш хүнд гараанд замаа тун амжилттай дуусгалаа. Гомдоллосон юм биш шүү” хэмээн Лёб Дакар Ралли-2018 уралдааны дөрөв дэх өдрийн гараанд түрүүлснийхээ дараа сэтгүүлчдэд ярьсан юм.

 

Харин мотоцикл ангилалд мөн л Франц нисгэгч Адриен Ван Беверен нийлбэр дүнгээр тэргүүлж байна. Өөрийн ямаха мотоциклтойгоо тэрбээр дөрөв дэх өдрийн гараанд мөн түрүүлсэн юм. Түүний араас багийн анд Хавиэр дэ Султрей 5 минутын зайтай нөхж явна. Харин тэдний араас долоон минут хоцорч КТМ багийн мотоциклч, Австрийн Маттъяс Уолкнэр бичигдэж байна. Британий тамирчин, аваргаа хамгаалагч Сэм Сандэрлэнд нурууны гэмтлийн улмаас уг өдөр өрсөлдөөнөөс хасагджээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин