1984 оны Олимпийн алтан медальт боксчин Пол Гонзалес насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр цагдаад баривчлагдсан байна. Тэрбээр 14 настай охиныг ийн садар самуунд уруу татсан нь нотлогдоод байгаа юм. Уг охин нь Лос Анжелес хотын боксын клубт хичээллэдэг юм байна. Харин Гонзалес нь түүнд багшилдаг аж.
Уг хэрэгтэй холбогдуулан Лос Анжелесын шерифф өөр хохирогч хүүхдүүд байгаа эсэхийг эрэн сурвалжилж байгаа юм. Учир нь Гонзалез нь Эдди Херэйдиа боскын клубт багшаар ажиллах хугацаандаа олон тооны өсвөр насны хүүхдүүдийг бэлдэж байжээ.
12 сарын 29-нд Гонзалесийг баривчлаад байсан бол ийнхүү шоронд шилжүүллээ. Түүнийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, хүүхдүүдийг садар самуун бичлэг хийхэд ашигласан хэргээр ийнхүү буруутгаад байна. Түүнийг өмгөөлөгч авсан эсэхийг эх сурвалжууд нууцалж байгаа учраас тодорхойгүй байгаа юм.
Гонзалес нь 1984 оны Олимпийн наадамд хөнгөн жингийн аварга болж, алтан медаль хүртэж байсан нэгэн билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |