Хоёр Солонгосын удирдагч нар уулзаж, Пёнчаны өвлийн Олимпт “хойдуудыг” оруулах эсэхийг ярилцахаар уулзжээ. Хоёрдугаар сарын 9-25 хооронд БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн Олимпын наадам болон 3 сарын 9-18 хооронд болон Паралимп зэрэгт БНАСАУ-ын тамирчдыг оролцуулах асуудлаас гадна хоёр орны цаг төрийн байдалтай холбоотой бас бус зүйлийг ярилцсан юм.
БНСУ-ын засгийн газрыг төлөөлж уг уулзалтад Мүүн Жа-Ин уг уулзалтын үеэр мөн хоёр орны хил дээр байрлаж буй бүст дайсагнасан, өсөрхсөн үйлдэл гаргахгүй байх, уг үйлдлүүдээ таслан зогсоох, мөн хоёр Солонгосын хуваагдсанаас болж алс тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулах зэрэг санал хүргүүлсэн байна. 1950-1953 он буюу Солонгосын дайнаас хойш хоёр Солонгос нэг нэгэнрүүгээ зорчихыг хориглосон билээ. Үүнээс хойш Солонгосын Хойг одоо ч дайны бэлэн байдалд байгаа юм.
Тиймээс цаг үеийн байдлаар болон нэн тулгамдаад байгаа асуудлуудыг ийнхүү хэлэлцээрийн ширээний ард шийдэх шаардлага хэн хэнд нь байсан. Саяхан буюу шинэ жилийн баярын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нь БНАСАУ Өмнөд Солонгост болох өвлийн Олимпын нааадамд оролцохыг нэн ихээр хүсэж буйгаа илэрхийсэн юм. Мөн энэ үеэрээ Сөүлтэй ярилцаах хүсэлтэй буйгаа ч илэрхийлээд амжсан. Харин үүний хариуд буюу уг мэдэгдлээс ердөө ганц хоногийн дараа Сөүлийн талаас Пхеньянтай уулзаж ярилцах хүсэлтээ уламжилсан. Ингээд Сөүлийн талын болзлыг өөр ямар нэгэн нэмэлт өөрчлөлт шаардалгүйгээр Пхеньян хүлээн зөвшөөрөөд байсан юм.
БНАСАУ-ын хамгийн ихээр болгоомжилж байсан асуудлууд нь Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт, ажиллагаанууд юм. Тиймээс уг асуудал ч хөндөгдөж болзошгүй байсан. Харин өнгөрөгч долоо хоногт БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар өвлийн Олимпын наадмын үеэр уг цэрэг зэвсгийн үйл ажиллагаануудыг зогсооно гэдгээ мэдэгдсэн.
Хойдуудын талаас хөндсөн бас нэг асуудал нь Кумган уулын буюу 1998 онд эхлүүлж байсан жуулчлалын бүс нутгийг дахин сэргээж, Каэсон үйлдвэрийн цогболборыг сэргээх асуудал юм. Хойд Солонгосын хил дагуу байрлах Каэсон үйлдвэрийг 2016 оны хоёрдугаар сард цөмийн дөрөв дэх туршилттай нь холбоотойгоор БНСУ буюу өмнөдийн талаас хаагаад байсан юм. Харин Кумган уулын амралтын газарт 2008 онд Өмнөд Солонгосын эмэгтэй жуулчин тус ууланд гарсан хамгаалалтын цэрэгт буудуулан нас барснаас хойш мөн тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа аж.
Дээрхи асуудлуудыг хэлэлцэж буй уг уулзалт нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж буй анхны томоохон хэмжээний уулзалт болж байгаа юм. Өмнөдийн талыг төлөөлж Өмнөд Солонгосын нэгдлийн сайд Чо Мён Гёон тэргүүтэй албаны хүмүүс ирсэн бол, хойдуудыг төлөөлж мөн асуудал эрхэлсэн хорооны дарга Ри Сон Гвон нарын төлөөлөгчид ирсэн байна.
Угуулзалт хоёр орны дундын буюу энхийн бүст байрлах ордонд өрнөсөн гэж Шинхуа агентлаг мэдээлжээ.
Хэлэлцээр хэрхэн шийдэгдэхийг хоёр Солонгосын иргэд нүд чилээн хүлээж байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |