Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Бразил теннисчний сэргээшийн шийтгэл дууслаа
2018-01-08

 

Бразилын теннисчин Томас Беллуччи сэргээшийн шинжилгээнд бүдэрснээ 5 сар тэмцээнд оролцохгүй байх шийтгэл амсаж байсан билээ.

 

Өнгөрөгч 7 сард болсон Шведийн нээлттэй тэмцээний үеэр авсан шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд Олон Улсын Теннисийн Холбооноос гаргасан мэдэгдэлд түүний биеэс хоёр төрлийн сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн гэнэ. Ингэснээр 30 настай теннисчин эр 5 сарын хугацаанд ямар нэгэн олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжгүй болж байлаа.

 

Гэхдээ үүнийг санаатайгаар хэрэглээгүй бөгөөд эдгээр сэргээшийн бэлдмэл нь түүний нэмэлтээр хэрэглэдэг хүнсний нэмэгдэл витаминд агуулагддаг болохыг тогтоосон байна. 

 

2010 онд дэлхийн чансааны 21 дүгээр байранд хүртэл бичигдэж, оргил амжилтаа гаргаж явсан теннисчин эр энэ талаараа “Эм зүйчийн бичиж өгсөн олон төрлийн витамины агууламжтай энэ эмэнд ийм зүйл байсан гэдгийг төсөөлөө ч үгүй. Би уг нь иймэрхүү зүйлд үргэлж хүндэтгэлтэй хандаж, хууль дүомийг дагадаг” гэсэн товчхон тайлбар өгсөн юм.

 

Уг шийтгэлийг 8 сард ноогдуулаад байсан бөгөөд одоо 2 сарын 1-нд шийтгэлийн хугацаа дуусч байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин