Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Серена Уиллиамс Австралийн Нээлттэй тэмцээнд оролцохгүй
2018-01-05

 

Серена Уиллиамс хөл хүнд байхдаа 2017 оны Австралийн Нээлттэй тэмцээнд түрүүлж байсан нь саяхан. Үүнээс таван сарын дараа эсэн мэнд амаржсан. Түүнээс хойш түүнийг 2018 оны буюу удахгүй эхлэх Австралийн Нээлттэй тэмцээнд оролцоно гэж гадны эх сурвалжууд таамаглаж байсан. Харамсалтай нь тэрбээр энэ удаа аваргаа хамгаалж чадахгүй нь бололтой.

 

Нэгдүгээр сарын 15-нд Мельбурн хотноо эхлэх энэ оны Их Дуулгын цувралын хамгийн эхнийх болох Австралийн нээлттэй тэмцээнд оролцохгүй талаараа Уиллиамс мэдэгдлээ.

 

Өнөө цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй теннисчин бүсгүй “Манай дасгалжуулагч нар болон багийнхан маань намайг зөвхөн өөрөө бэлэн гэж үзсэн тэмцээндээ л оролц гэж үргэлж хэлдэг” хэмээн снэпчатдаа бичжээ.

 

8 сарын 31-нд охиноо өлгийдөн авсан Серена Уиллиамс өнгөрөгч ооны 12 сард Абу Даби хотноо болсон “Мубадалагийн Теннисийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-д оролцож, харамсалтай нь Латви бүсгүй Елена Остапенкод ялагдал хүлээсэн. Уг тоглолтод тэрбээр 2 дугаар үед хожиж чадсан. Улмаар гуравдугаар үед хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч тайбрийкээр ялагдал хүлээсэн билээ.

 

Энэ талаараа “Охиноо төрүүлсний дараа ороцлсон анхны тэмцээндээ би өөрийгөө бараг бэлэн болсон гэдгээ мэдэрсэн. Хэдий тийм боловч яг өөрийнхөө хүссэн хэмжээндээ очиж чадаагүй гэдгээ ч ойлгосон. Талбайдаа эргэн гарах сайхан байсан. Гэхдээ тоглож байх хугацаандаа үргэлж л өөрийнхөө талын саравч руу хараад охин минь зүгээр байгаа даа? гэж санаа зовож байсан” хэмээн мөн бичжээ.

 

Өдгөө 36 настай Серена Уилиамсын хувьд хамгийн сүүлд оролцсон Австралийн Нэлщэлттэй тэмцээндээ түрүүлснээр өөрийн 23 дахь их дуулгын түрүүгээ хүртсэн. Мөн энэ нь түүний долоо дахь удаагийн Австралийн талбайгаас авсан ялалт байлаа. Харин үүнээсээ хойш Абу Дабид анх удаагаа цохиур барьсан юм.

 

Эндээс үзвэл тэрбээр 5 сард болох Францын нээлттэй тэмцээнээр энэ жилийн тэмцээний нээлтээ хийх бололтой.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин