Өнөөдөр НБА-ын бүх оддын тоглолтын санал асуулгын явцын дүнг эхний байдлаар сагсан бөмбөг сонирхогчдод танилцуулаад байна. Одоогийн байдлаар гарсан дүнгээс харахад өнгөрсөн жилүүдээс нэг зүйл өөрчлөгдсөн байгаа юм. Өмнө нь Стефэн Көрри, ЛэБрон Жэймс, Кевин Дурант гэх мэт тоглогчид хамгийн олон хүний саналыг авдаг байсан бол энэ удаа Грек аймшиг хочтой Яннис Антэтокумпо бүх тоглогчдыг санал асуулгаар тэргүүлж байна. Тэрбээр нийт 863416 санал авсан нь ЛэБрон Жэймсээс даруй 7000 саналаар илүү байгаа юм. Тэгвэл санал асуулгаар бусдыгаа тэргүүлж байгаа эхний 15 тоглогч хэд хэдэн саналтай явж байгааг харцгаая.
Эндээс харахад өнөөдөр санал асуулга дуусвал Грек залуу дорнод бүсийн багийг ахалж, багийн гишүүдээ сонгохоор харагдаж байна.
12 сарын 21-нд санал асуулга нээгдсэнээс хойш одоогоор тоглогчид ийм санал аваад байна. Энэхүү үзэгчдийн санал нь санал асуулгын 50 хувьд нөлөөлөх бол НБА-ын тоглогчдын санал 25 хувийг, хэвлэл мэдээллийн ажилтнуудын санал 25 хувийг эзэлнэ. Уг санал асуулгаар сонгогдсон шилдэг 10 тоглогчийг гараанд гарах эрх хүлээж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 18-нд гарааны тоглогчид тодорхой болох юм. Харин үлдсэн бүх оддыг НБА-ын дасгалжуулагч нар сонгоно.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |