Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг 500000 иен буюу 11 орчим сая төгрөгөөр торгох шийдвэр гарлаа. Өдгөө 33 настай Монголын сүмоч нутаг нэгт Таканойва А.Баасандоржийг караоке машины удирдлагаар цохиж гэмтээсний улмаас зодог тайлаад байгаа билээ. Мөн зодог тайлах ёслолын үеэрээ ч уучлал гуйгаад амжсан билээ. Харамсалтай нь өнгөрөгч оны 10 сард болсон уг хэргээс болж Таканойва А.Баасандоржийн гавлын ясанд гэмтэл учирсан нь тогтоогдож, цагдаа, прокурорт хүртэл шилжээд байсан. Төдий чинээгээрээ сүмогийн ертөнцийг доргиогоод амжсан.
Нутаг нэгт сүмочид Японы баруун захын хотод шөнийн цэнгээний газар зугаацаж байх үеэр уг хэрэг гарсан бөгөөд Хакүхо М.Даваажаргал их аварга үг хэлж байхад Таканойва А.Баасандорж утсаа оролдож таарснаас бүх зүйл эхлэлтэй юм. Үүнийг үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн үзсэн Харүмафүжи Д.Бямбадорж аварга нутгийн дүүгээ алгадаж, цохьсон хэрэг гарсан юм.
16 наснаасаа сүмо бөхийн ертөнцөд хөл тавьсан Харүмафүжи аварга 2012 онд ёкозуна буюу их аварга цолонд хүрсэн билээ.
Энэ талаар өнөөдөр BBC агентлаг мэдээлжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |