Дэлхийн хүнд жингийн аварга асан, “Төмөр” хочит Майк Тайсон Калифорни мужид марихуаны бизнес эрхлэх болсон байна. Мэдээллийн TheBlast.com сайтад мэдээлснээр 12 сарын хоринд нэрт боксчин өөрийн бизнесийн түншийн хамт Лос Анжелес хотоос 177 км зайтай газарт каннабис өвсний тариалангаа эхлүүлээд байгаа аж.
Тайсоны бизнесийн түнш Роберт Хикмэний хэлснээр одоохондоо Тайсоны эзэмшилд байгаа уг хоосон газар нь удахгүй мансууруулах өвсний томоохон тариалангийн талбай болох аж. Уг ажлынх нь талаар Калифорн мужийн амбан захирагч Женнифэр Вүүд сайшаагаад эмчилгээний зориулалтаар ашиглах уг мансууруулах өвс нь иргэдэд шаардлагатай байгаа олон зүйлийг шийдэж өгөх ажээ. Калифорни мужид ажлын байр бий болгох, мужийн татварын орлогыг нэмэгдүүлэх, нийгэмд шаардлагатай байгаа эмчилгээний зориулалтаар ашиглах мансууруулах өвсний хэрэглээг өөрийн мужийн хэмжээнд хангах, тус эзэмшилд оршин сууж буй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг эерэг нөлөөтэйг тэрбээр дурьдсан байна.
Гэхдээ мэдээллийн эх сурвалж болох The Associated Press агентлагийн дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн хүсэлтэд одоогоор ямар нэгэн дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |