Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Америк хөлбөмбөгийн одоос мэргэжлийн тулаанч болсон Харди
2018-01-04

 

НФЛ буюу Америк хөлбөмбөгийн од Грег Харди ямар нэгэн багаас санал авахаа болиод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл тэрбээр хөлбөмбөгийн талбайгаас мэргэжлийн тулааны заал руу шилжээд байгаа юм. ММА буюу холимог тулааны спортоор хичээллэж байгаа Харди одоогоор хоёр тулаанд ороод байна. Хүнд жингийн уг хоёр тулаандаа хоёуланд нь хугацаанаасаа өмнө ялалт байгуулсан. Тодруулбал минут 40 секундээс бага хугацаанд өрсөлдөгчдөө буулган авсан.

 

Тэгвэл удахгүй Харди шинэхэн замналынхаа ирээдүйг ч шийдэх томхон тулаанд гарах гэж байна. LFA 33 тулааны үеэр буюу 2 сарын 12-нд Райан Честерийн эсрэг Харди тулалдана. Честерийн хувьд 2-1 гэсэн амжилттай яваа тулаанч юм.

 

Хэдийгээр Харди холимог тулааны хувьд анхлан суралцагч боловч UFC болон Bellator холбоонуудад мэргэжлийн томоохон тулаан ч хийх боломжтой харагдаж байна. Магадгүй НФЛ-д дахин тоглохоос ч хурдан хугацаанд энэ зорилгодоо хүрч болох юм.

 

НФЛ-д зургаан улирал тоглосон Харди 2013 онд бүх оддын тоглолтод сонгогдож байлаа. Харамсалтай нь 2014 онд түүний экс найз бүсгүй нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар гомдол гаргаснаар НФЛ-ын удирдлагууд түүнд шахалт үзүүлж эхэлсэн юм. Улмаар 2015 онд ямар нэгэн баг түүнтэй гэрээ үзэглээгүй. Ингээд мань эр ММА буюу холимог тулаанд шинэ карьер эхлүүлээд байгаа билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин