ОУОХ-оос сэргээшийн бэлдмэлтэй холбоотой хэргээр Оросын нэг болон хоёр хүний чарганы спортын тамирчдыг олон улсын тэмцээнд орох эрхийг хасах шийдвэр гаргаад байсан. Шийдвэрт дурьдсанаар Сочигийн Олимпын үеэр Олимпын болон Олон Улсын Чарганы Спортын холбооны холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлтэй байсан билээ.
Татьяна Иванова, Алберт Демченко нарын хослол нь 2014 оны Олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан юм. Уг медалийг нь хүртэл буцааж авах шийдвэрийг ОУОХ-оос гаргаж байсан талаар бид 12 сард мэдээлж байсан.
Гэтэл дэлхийн чарганы спортын удирдах газрын хурал өчигдөр болж эдгээр тамирчдыг сэргээшийн асуудалд бүрэн холбоотой гэж үзэх нь учир дутагдалтай гэсэн шийдвэрт хүрсэн байна. Уг шийдвэр нь Олимпын наадмын хүрээнд болон Олимпын хорооны гаргасан шийдвэрээс давах хэмжээнд биш юм. Хэдий тийм боловч дээрхи хоёр тамирчин одоо болтол Олимпын Хорооноос зохиогоогүй өөр олон улсын чанартай тэмцээнд оролцож, дасгалжуулагчаар ажилласаар байна.
Тодруулбал Иванова одоо болтол тэмцээн уралдаанд өрсөлдсөөр байгаа бол Демченко дасгалжуулагчаар ажилласаар байгаа аж.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |