НБА-г дундаж оноо авалтаар тэргүүлж байгаа Жэймс Хардэн хамгийн багадаа хоёр долоо хоног тоглох боломжгүй болжээ. Тэрбээр зүүн хөлийн гуяны арын шөрмөс сунасан гэсэн шалтгаанаар ийнхүү нэгдүгээр сарын эхний хагасыг үзэгчдийн суудалд өнгөрүүлэх болж байна.
Тэрбээр энэхүү гэмтлээ өчигдөр болсон тоглолтын үеэр цаг дуусахаас хэдхэн хормын өмнө хоёр алхамт оролт хийх явцдаа авсан юм. Тэгвэл өнөөдөр түүний шинжилгээний хариу албан ёсоор гарч байгаа нь энэ билээ. Багийн албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар хоёр долоо хоногийн дараа дахин оношлуулах ажээ.
Хардэн энэ улиралд 32.3 оноо, 9.1 ашигтай дамжуулалт дунджилж байгаа юм. Мөн улирлын эхэн хагаст хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байна.
Харин түүгээр удирдуулсан Хьюстон Рокэтс 26-9 гэсэн амжилттай байгаа боловч сүүлийн 6 тоглолтынхоо тавд нь ялагдал хүлээгээд байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |