Миннэсота Тимбервүүлвз багийн холбон тоглогч Жэфф Тийг Дэнвэр Наггэтс багтай нэмэлт цаг сунгасан тоглолтод Гари Харристай мөргөлдсөнөөс болж талбайг орхиод байсан. Өвдөгний үеэр гадна хэсгээсээ хөшүүлсэн түүний онош өнөөдөр гарчээ. Зүүн өвдөгний хажуугийн шөрмөс сунасан гэсэн эхний онош MRI шинжилгээний дараа гараад байна.
Энэ жил тус багт ирсэн Тийг эхний 31 тоглолтод 13.4 оноо, 7.3 ашигтай дамжуулалтыг дунджилж байгаа юм. Мөн түүний тэрбээр 44.7 хувьтай довтолж, холын зайнаас 37.5 хувьтай шидэж байгаа юм. ESPN-ий сэтгүүлч, лигийн хамгийн баттай эх сурвалж Адриан Вожнаровскин мэдэгдэж буйгаар уг гэмтлээс болж тэрбээр 2-4 долоо хоног талбайд гарах боломжгүй болжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |