Нью Орлеанс Пэликанс багийн холбон тоглогч Ражон Рондо өнөөдөр түүхэн амжилт гаргалаа. Тодруулбал нэг тоглолтод 25 ашигтай дамжуулалтаар багийн нөхдөө хангалаа. Талбайд 30 минут өнгөрүүлсэн Рондо 2 оноо, 7 самбар, 25 ашигтай дамжуулалт өгсөн юм. Энэ амжилт нь сүүлийн 21 жилийн турш НБА-д харагдаж байгаагүй амжилт болж бүртгэгдлээ.
Брүүклин Нэтс багийг 128:113-аар хожсон уг тоглолтын дор хаяж 52 оноо түүний гараар дамжсан гэсэн үг юм. Энэ нь түүний хувьд замналынхаа хамгийн олон дамжуулалтыг өгсөн амжилт болж байгаа юм. Мөн багийн түүхэнд хамгийн олон гэгдэж байсан Крис Полын 22 ашигтай дамжуулалтыг давхар шинэчилсэн нь энэ.
Хамгийн сүүлд нэг тоглолтод 25 ашигтай дамжуулалт өгсөн тохиолдол тэртээ 1996 онд бүртгэгдэж байсан. Лигийн түүхэн дэх шилдэг холбон тоглогчдын нэг Жэйсон Кидд 1996 онд 25 ашигтай дамжуулалтыг хамгийн сүүлд өгч байлаа.
Түүний замналын оргил амжилтыг дараах холбоосоос үзнэ үү.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |