Хятадын Шинхуа мэдээллийн агентлагаас гаргаж буй 2017 оны шилдэг 10 тамирчинтай танилцана уу.
1.Кристиано Роналдо /Португал/
32 настай, хөлбөмбөгчин. ФИФА-ын оны шилдэг хөлбөмбөгчин болсоноос гадна “Алтан бөмбөг” буюу Баллон д’Ор 2017 шагналын эзэн болсон. Аваргуудын лигийн шигшээд Ювентусын эсрэг 2 гоол оруулж, нийт 12 гоол оруулснаар аваргуудын лигийн цомыг мэргэн буучийн цомтой хамт өргөсөн юм. Мөн аваргуудын лигийн гурван шигшээ тоглолтод гоолдсон анхны тоглогч болж түүхэнд нэрээ бичүүлснээс гадна, уг тэмцээний турш нийт 100 гоол оруулсан тоглогч болсон. Багаа сүүлийн 4 жилд гурав дахь удаагаа аваргуудын лигийн цом өргөхөд голлох үүрэг гүйцэтгэсэн.
2. Калеб Дрессел /АНУ/
21 настай, усанд сэлэгч. Дрессел нь Олон Улсын Усан Спортын Холбооны 2017 оны шилдэг тамирчин болсон. Будапешт хотноо болсон 2017 оны усан спортын ДАШТ-нд нэг өдөрт 3 алтан медаль хүртсэнээр уг амжилтыг гаргасан түүхэн дэх анхны тамирчин болсон. Уг ДАШТ-д нийт 7 алтан медаль хүртсэний гурвыг нь ганцаарчилсан төрөлд хүртсэн. Уг амжилтаараа 2007 онд Майкл Фэлпсийн гаргаж байсан амжилттай эн зэрэгцсэн амжилт үзүүлсэн.
3. Рожер Федерэр /Швейцарь/
36 настай, талбайн теннисчин. Австралийн нээлттэй тэмцээнд тав дахь удаагаа, Уимблдонд 8 дахь удаагаа түрүүлж их дуулгын түрүүгээ 19 болгосон. Мөн их дуулгын цуврал бий болсноос хойшхи эрин үед Уимблдонд ганц ч үеийн тоглолт хожигдолгүй түрүүлсэн хоёр дахь теннисчин болсон
4. Сун Ян /БНХАУ/
26 настай, усанд сэлэгч. Будапештийн ДАШТ-нд 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 3 дахь удаагаа аваргалсан. Үүнээсээ гадна 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Азийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон.Чөлөөт сэлэлтийн төрлийн 4 төрлийн зайд бүгдэд нь түрүүлж үзсэн тамирчин. Олон Улсын Усан Спортын Холбооноос БНХАУ-д усан спортыг түгээн дэлгэрүүлж байгаа учраас үнэтэй хувь нэмэр оруулагч шагналын эзэн болсон
5. Луис Хэмилтон /Их Британи/
32 настай, “Формула Нэг”-ийн нисгэгч. 2017 онд Хэмилтон нь дахин хоёр гараа дутуу байхад буюу Мексикийн гран прид түрүүлснээр 4 дэх удаагаа формула нэгт түрүүлэх болзлоо хангасан. Тэрбээр домогт Михайл Шумахерийн 7 удаа, Хуан Мануэль Фангиогийн 5 удаа түрүүлсэн амжилтын ард, түүхэн амжилтын гурав дугаар эгнээнд Алайн Прост, Себастиан Веттел нарын хамтаар бичигдэж байна.
6. Кевин Дурант /АНУ/
29 настай, сагсан бөмбөгчин. Өөрийн замналдаа анх удаа НБА-ын аварга болж, шигшээ цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон. Шинэ багт нэгдсэн анхны жилдээ аварга авч, үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон түүхэн дэх 3 дахь тоглогч болсон. Шигшээ цувралд 30 оноо дунджилсан нь 2000 онд Шакиль О’Нийлийн амжилтыг давтсан.
7. Мутаз Эсса Баршим /Катар/
26 настай, өндрийн харайгч. Баршим нь 2017 онд оролцсон 11 тэмцээндээ бүгдэд нь түрүүлж босоо байсан. Мөн энэ оны хамгийн оргил 10 харайлтын 9-ийг нь тэмцээнд оролцох үеэрээ үзүүлсэн. Дэлхийн аварга, Даймонд лигийн аварга болохын хажуугаар 2.40 метрийн дээгүүр 5 жил харайсан амжилттай болж байна.
8. Серена Уиллиамс /АНУ/
36 настай, талбайн теннисчин. Австралийн нээлттэй тэмцээнд 7 дахь түрүүгээ авсан. Энэ нь Нээлттэй тэмцээн гэгдэх болсноос хойшхи дээд амжилт болж байгаа. Мөн их дуулгын цувралд нийт 23 түрүүтэй болсноор Стеффи Граф-ын эвдэгдэшгүй гэгдэж байсан амжилтыг нэгээр ахиулсан.
9. Сара Шёстрём /Швед/
24 настай, усанд сэлэгч. Шёстрём нь Олон Улсын Усан Спортын холбооны оны шилдэг тамирчин болсон. Унгарын нийслэл Будапештэд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 50метрийн чөлөөт, 50 болон 100 метрийн эрвээхий сэлэлт гэсэн гурван төрөлд түрүүлсэн. Мөн 50 болон 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн рекорд амжилтыг шинэчилсэн.
10. Марсель Хиршер /Австри/
28 настай, цаначин. Хиршер нь 2017 онд ДАШТ-д түрүүлснээр зургаа дахь түрүүгээ авсан. Ингэснээр уг амжилтыг үзүүлсэн анхны бөгөөд цор ганц тамирчин болж түүхэнд сондгойроод байгаа. Швейцарь улсын Сан Моритц хотод болсон ДАШТ-нд слалом болон, жайнт слалом төрлүүдэд Хиршер алтан медаль хүртэж, холимог төрөлд нь мөнгөн медаль хүртсэн.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |