Дэлхийн хөнгөн болон хагас хөнгөн жингийн аварга асан Дэнни Гарсиа хоёр дугаар сард замналынхаа анхны ялагдлыг Брэндон Риост амссанаас хойш өөр ямар нэгэн тулаанд ороогүй байсан. Тэгвэл шилдэг боксчидын нэг маань дахин тулаанд орох гэж байгаа талаар түүний багийнхан мэдэгдлээ.
Лас Вегасын Мандалэй Бэйд болох уг тулааны товыг 2 сарын 17-нд болно гэж мэдэгдлээ. Энэ үдэш Америкын ялагдашгүй тулаанч Дэвид Бенавидез өөрийн бүсээ хамгаалахын тулд Румыны боксер Роналд Гаврилтай мөн тулалдана.
Гарсиагийн хувьд 33-1 гэсэн амжилттай бөгөөд нийт 19 тулааныг хугацаанаас нь өмнө дуусгаж байжээ. Харин замналдаа ганц ялагдсан тулаан нь энэ гурван сард тохиосон юм. Тун ойрхон өрсөлдсөн уг тулаанд Кэйт Турман маш ойролцоо оноогоор WBC, WBA холбооны бүсээ алдаж байсан. Тэгвэл түүнээс хойш анх удаагаа дахин рингэнд гарах гэж байгаа Гарсиа “Рингэндээ буцаж гарах гэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Өмнөх тулаанаас хойш надад сэхэл авах амралтын хугацаа хэрэгтэй байлаа. Бие маань ч гэсэн илаарших шаардлагатай байсан. Одоо харин ирж буй ондоо маш их хичээж, дунд жингийн аварга цолоо эргүүлэн авах болно. Энэ жил миний жил байх болно” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.
Түүний ярианаас үзвэл ирэх онд багтаан Риосыг ялсныхаа дараа бүсний төлөө тулаан хийхээр харагдаж байна. Харин боломжит өрсөлдөгчдөөр хоёр холбооны аварга Турман, IBF-ийн дунд жингийн аварга Эррол Спэнс, WBO-ын аварга Жэфф Хорн нар нэрлэгдэнэ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |