Серена Уиллиамс хүүхдээ төрүүлснээс хойш анх удаагаа теннисийн талбайдаа эргэн ирлээ. Энэ амралтын өдрүүдээр тэрбээр Абу Даби хотноо Францын нээлттэй тэмцээний аварга Елена Остапенкотой нөхөрсөг тоглолт хийнэ.
Серена Уиллиамс өнгөрсөн нэг дүгээр сард Австралийн Нээлттэй тэмцээнд түрүүлснээс хойш хүүхдээ өлгийдөн аваад байсан юм. Тэгвэл түүнээсээ хойш анх удаагаа ийнхүү ногоон талбайдаа эргэн ирэх гэж байна. Мубадалагийн теннисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд уг хоёр бүсгүй нүүр тулахаар болж байгаа юм. Энэ талаар тэмцээнийг зохион байгуулагч нар мэдэгдлээ.
“9 сард хүүхдээ төрүүлснээс хойш Абу Даби хотноо дахин өрсөлдөх гэж байгаадаа маш их баяртай байна” хэмээн өдгөө 36 настай теннисчин бүсгүй дурьдсан юм.
Түүний хувьд их дуулгын ганцаарчилсан төрөлд 23 удаа түрүү хүртсэн нь мэргэжлийн тамирчдын эрин үед хамгийн олон нь бол рекорд амжилт болчихоод байгаа билээ. Тэгвэл дараа жилийн Австралийн Нээлттэй тэмцээн нь түүний хувьд оролцох 24 дэх удаагийн нээлттэй тэмцээн болох учиртай юм.
Австралийн нээлттэй тэмцээн нь 1 сарын 15-аас эхлэх юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |