UFC-ын хүнд жингийн аварга Даниэл Кормиэр замналаа 2018 онд дуусгана. Тэрбээр 1 сарын 20-нд UFC-220 багц тулааны үеэр Волкан Оездемиртэй тулалдах хуваарьтай байгаа юм.
Өдгөө 40 нас шүргэж яваа Кормиэр уг тулаанаанаар магадгүй замналдаа цэг тавьж, амьдралынхаа дараагийн хуудсыг нээх бололтой гэж эх сурвалжууд мэдээлж байна. “Та нар намайг энд 40 настайдаа зогсож байхыг хэзээ ч харахгүй. Магадгүй 2018 он миний хувьд хамгийн сүүлийн жил байна байх. Би ч өөрөө үүндээ сэтгэл хангалуун байх болно” гэж ESPN-д өгсөн ярилцлагатаа тэрбээр дурьджээ.
Кормиэрийн хувьд UFC 214-т Жон Жонэст бүсээ алдсан боловч түүний өрсөлдөгчөөс сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн юм. Тиймээс бүсээ эргүүлэн авсан. Гэхдээ Кормиэр өөрийн хүү рүүгээ харан “Одоо энэ залууд цаг зарцуулах цаг үе ирж байна. Би 15 настайгаасаа хойш энэ спортоор өндөр түвшинд бэлтгэл хийж ирсэн. Гэхдээ үүрд өндөр түвшиндөө байгаад байна гэж байхгүй. Одоо үүнийг хүлээн зөвшөөрөөд хүүдээ анхаарах болно. Гэхдээ хэдэн тулаан үлдсэн. Ямар ч байсан дор хаяж хоёр тулаан үлдсэн” гэж хэлсэн байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |