Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Шэннон Бриггс 46 насандаа хүнд дэлхийн аварга болж чадах уу
2017-12-25

Хүнд жингийн хоёр удаагийн аварга Шэннон Бриггс 2018 онд рингэндээ эргэн ирнэ гэж мэдэгджээ. Тэрбээр сэргээшийн улмаас тулааны эрхээ хасуулаад байсан юм. Тэгвэл 46 настай боксерийн хувьд хүнд жингийн хамгийн ахмад аварга болохын төлөө бүхнийг хийнэ гэжээ.

 

 

“Бэлтгэлдээ эргээд орж байгаадаа баяртай байна. 2018 онд тулалдахыг үнэхээр хүсэж байна. Өнгөрөн жил миний хувьд хүндхэн жил байлаа. Маш удаан өнгөрлөө.маш олон зүйлийг эргэж харсан цаг хугацаа байсан. Гэхдээ бүх хүнд хэцүүг даван туулаад ирээдүйгээ өөдрөгөөр харж байна” хэмээн өөрийн мэдэгдэлдээ дурьджээ.

 

Хэрвээ тэрбээр өөрийн зорилгодоо хүрч чадвал Жорж Форманы 45 насандаа аварга болж байсан түүхэн амжилтыг эвдэх учиртай юм. Бриггс олон Улсын Боксын Холбооноос хийсэн сэргээшийн шинжилгээнд бүдэрч 6 сараар тулалдах эрхээ хасуулсан. Энэ үйл явдал 6 сард товлоод байсан Фрэс Окүйндогийн эсрэг тулааны өмнөхөн болж байлаа. Харин түүний шийтгэлийн хугацаа өнгөрсөн сараар дуусгавар болжээ.

 

Замналынхаа турш 66 тулаанд орж 60-6 гэсэн амжилттай яваа Бриггс уг тулааны 53-ыг хүнд цохилтоор хугацаанаас нь өмнө дуусгаж байлаа.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин