Лос Анжелес Лэйкэрс багийн шинэхэн цэрэг Лонзо Болл өнгөрсөн Бямба гаригт болсон тоглолтод мөрөө гэмтээсний улмаас маргаашийн буюу зул сарын тоглолтыг өнжихөөр болжээ. Улирлын хамгийн их хүлээлттэй байдаг тоглолтуудын нэг нь яах аргагүй зул сарын тоглолтууд байдаг билээ. Энэ жил Лос Анжелэс Лэйкэрс Миннесота Тимбервүүлвэс багтай тоглох хуваарьтай байсан юм. харамсалтай нь Портлэнд Трэйлблэйзэрстэй учраа таарсан тоглолтод Юсүф Нуркичтай мөргөлдсөнөөс болж драфтын дэд сонголт замналынхаа анхны зул сарын тоглолтыг үзэгчдийн суудал дээрээс үзэхээр болж байна.
Болл уг тоглолтод нийт 28 минут тоглосон юм. Харин тэрбээр энэ улирлыг тааруухан эхлээд байсан ч сүүлийн хэдэн тоглолтдоо гайхалтай сайн тоглож байсан билээ. Одоогийн байдлаар замналынхаа эхний 31 тоглолтод тэрбээр 10 оноо, 6.9 ашигтай дамжуулалт дунджилж байгаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |