Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Монголын баг FIFA-гийн чансааны 187-д бичигдэж байна
2017-12-22

 

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын үндэсний шигшээ баг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны /FIFA/ шигшээ багуудын чансааны 187-р байрт бичигдэж эхэллээ.

 

Үндэсний шигшээ баг энэ онд олон улсын албан ёсны тэмцээн уралдаанд оролцоогүй ч дэлхийн чансааны 135-д бичигдэж буй Тайванийн багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн юм. Хэдийгээр тэнцээ, хожил авч чадаагүй ч ОУХБХ-ны шигшээ багуудын өдрүүдээр /FIFA days/ тоглолт хийснээр дэлхийн чансаа ахиулах боломж бүрдсэн. Үүнтэй холбоотойгоор шигшээ багийн чансааг ахиулах албан ёсны тоглолтууд оролцох үндэсний шигшээ багийн 2018 оны төлөвлөгөөгөө гаргажээ.

 

Мөн МХБХ ирэх жилүүдэд дээрх жишгээ хадгалж үндэсний шигшээ багаа албан ёсны тэмцээн уралдаануудад оролцуулан бусад насны шигшээ багуудын хамтаар хилийн чанадад бэлтгэл хийлгэн, туршлага суулгах нөхөрсөг тоглолтуудад оролцуулна. Тэгснээр 2022 оны ДАШТ-ий эрхийн тэмцээнд оролцох зорилго тавин ажиллаж байна. Манай шигшээ 2015 онд ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтод Зүүн Тиморт хожигдсон тул 2019 он хүртэлх ОУХБХ-ны /FIFA/ тэмцээнүүдэд оролцох боломжгүй болсон.

 

Гэсэн ч МХБХ шигшээ багийнхаа амжилтад анхаарсны дүнд 2015 онд дэлхийн чансааны 205-д бичигдэж байсан манай шигшээ 2 жилийн дотор чансаагаа 187 хүртэл ахиуллаа. Шигшээ багийн чансаа ахисны дараа үндэсний шигшээ багийн ахлагч Д.Төрбат “Бид энэ эрчээрээ тоглосоор байвал тун удахгүй 150-иас доош чансаанд хүрч чадна” гэв.

 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
HN.
2017-12-25