Кенийн Петер Кимели Самэ Шенжэний марафонд Эдвин Кимайяогийн урд орж чадлаа. Даэгү Марафоны мөнгөн медальт Самэ Олон Улсын Хөнгөн Атлетикын Холбооны Хүрэл Шошго уралдаанд ч мөн уралдахаар болжээ. Эдвин Кимайяо, Петер Кимели хоёр нь БНХАУ-д болсон уг марафоны хамгийн гол өрсөлдөгчид байлаа.
“Би кросс кантри, талбайн гээд олон уралдаанд оролцож байсан ч марафонд хэзээ ч оролцож үзээгүй. Харин энэ марафонд оролцсон нь ирэх 4 сард болох Хамтын Нөхөрлөлийн Орнуудын Тоглолтод өрсөлдөж чадна гэдгийг маань батласан үйл явдал болсон юм.
Самэ нь 2013 онд Парис хотод гаргаж байснаас хойшхи хамгийн шилдэг амжилт буюу 2:05:38 цагийн амжилтыг Хятадын талбайд гаргасан юм. 27 настай Кенийн гүйгч маань Даэгү хотод болсон марафонд 2:09:22 цагийн амжилт үзүүлж байсан билээ. Харин түүний гол өрсөлдөгч Эдвин Кимайяо нь энэ жилийн бүх уралдааны дундаж цагаар Самэгаас яльгүй хурдан байсан. Гэхдээ сарын өмнө болсон Шанхайн марафоноос хойш оролцож буй марафондоо 2:09:12 гэсэн амжилт үзүүлсэн нь түүнийг өшөө хурдан байх ёстойг сануулсан амжилт болж байна. 8 дахь жилдээ марафонд гүйж байгаа Кимайяо нь өмнө нь гэхдээ сонгодог марафоны зайнд гүйж байгаагүй аж.
Рабатад 3 сард болсон тэмцээнл Этиопын гүйгч Самуэль Деми 2:09:44 амжилт үзүүлж байсан билээ. Тэгвэл энэ удаад 31 настай гүйгч марафон гүйсэн замналдаа 8 тэмцээнийхээ зургаад нь шагналын тавцанд зогссон амжилттай болж байна.
Уг гурван тамирчин БНХАУ-д болсон марафонд эхний гурван байранд орж шагналын тавцанд зогсчээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |