Английн Пример лигийг тэргүүлэгч Манчестер Сити клуб 20 настай Парагвайн хагас хамгаалагч Хесус Мединатай гэрээ байгуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
20 настай Парагвай залуугийн хувьд энэ жилээс эхлэн шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглож эхэлсэн юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүний одоо тоглож байгаа Нью Иорк Сити клуб дараа жил түүнийг Манчестер Сити руу зээллэгээр явуулах аж.
Гуардианы мэдээлж буйгаар Парагвайн клуб болох Либертадад Мединагийн гарын үсэгний төлөө Манчестер Сити 4 сая ам.доллар төлсөн гэнэ. Мэдээж хэрэг энэ нь Европын бусад клубээс ирэх саналуудыг няцаасан хариу өгүүлэх зорилготой юм.
Медина нь 2012 онд залуусын академиас дэвшиж Либертадын үндсэн багт нэрлэгдсэнээс хойш 74 тоглолтод оролцсон юм. Тэрбээр жигүүрийн хагас болон довтолгооны хагаст тоглох чадвартай билээ. Мөн Парагвайн u-17, u-20 насанд хүрэгчид гээд шигшээ багийн бүх түвшинд тоглож байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |