Чөлөөт бөхийн “Парис-2017” ДАШТ-ий аварга, Монгол Улсын Гавьяат Тамирчин П.Орхонд Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл болон бизнес эрхлэгчид гурван өрөө байр гардуулан өгсөн байна. “Sunshine Village” хотхонд байрлалтай 160 сая төгрөгийн байр нь Алтан Соёмбо шагналын хамтаар түүнд ирсэн юм.
Тэрбээр энэ жил оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, босоо байсан юм. Уг амжилтуудаараа энэ жил МУГТ цол тэмдгээр шагнуулснаас гадна, “Батсол ХХК”-аас Ланд Крузер-200 авто машин бэлэглэж байсан. Мөн энэ оны спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ Чоно-2017”-д шилдэг эмэгтэй тамирчин ангилалд нэр дэвшээд байгаа билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |