Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ромарио Бразилын хөл бөмбөгийг удирдах хүсэлтэй байна
2017-12-20

Марко Поло Дэл Нэрогийн халагдсантай холбоотойгоор Бразилын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн суудлын эзнийг хайх ажил эхлээд байгаа билээ. Тэгвэл Бразилын домогт хөлбөмбөгчин Ромарио уг өрсөлдөөнд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Дэл Нэро нь 2014 оны 4 сараас хойш тус холбоог удирдсан боловч өнгөрсөн долоо хоногт хахуультай холбоотой асуудлаар ОУХБХ-аас албан тушаалаас түдгэлзүүлэх шийтгэл амссан юм.

 

 

Ромарио "Бразилын хөлбөмбөгийн холбооны ялзарсан авилгал, хээл хахуулийн эсрэг хэн ч зогсож чадсангүй. Тиймээ, харин би энийг өөрчлөхөөр нэр давшиж байна. Би бүх болзлыг урьдчилсан байдлаар хангасан нэгэн. Би өөрөө хөлбөмбөгчин байсан хүний хувьд талбай дээр ч тэр, талбайн гадна ч тэр өөрийн хувь нэмрээ хайртай спортдоо оруулахыг хүсэж байна. Гэхдээ өнөөгийн дүр зургийг хараад энэ спортын халуун тогоонд байдаггүй хүн өрсөлдөх боломжгүй гэж л хэлмээр байна. Яг одоо бол Бразилын хөлбөмбөгийн холбоонд ардчилал гэж алга. Авилгад идэгдсэн албан тушаалтангууд зөвхөн өөрсдийгөө хаацайлж байна" гэж хэлжээ. Ромарио нь 1994 онд шигшээ багийн хамтаар дэлхийн аварга болж байсан юм.

 

Өмнөх ерөнхийлөгч Дэл Нэро нь ОУХБХ-ны гүйцэтгэх зөвлөлд гишүүнээр ажиллах явцдаа буюу 2015 оны 12 сард мөнгө завшсан хэрэг нь илэрсэн юм. Үүнээс улбаалж 5 сараас хойш Бразилаас гадагш гараагүй билээ. Учир нь адил төстэй хэргээр ОУХБХ-ны 7 хүнийг баривчлах үед тэрбээр Цюрих руу зугтах гэж оролдож байсан юм. Өмнө нь Бразилын хөлбөмбөгийн холбоог удирдаж байсан хүмүүсээс Рикардо Тэйкшэйра, Хоао Хавеланж зэрэг хүмүүс мөн авилгын хэргээр суудлаасаа огцорж байжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин