Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс чөлөөт бөхийн дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхонд гурван өрөө байр бэлэглэлээ. Түүний дэлхийн аварга цолыг нутгийнхан нь ийн мялаасан аж.
Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөл, "Соёмбо" уран бүтээлийн нэгдлээс санаачлан "Алтан соёмбо" гардуулах хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулж 2017 онд нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж амжилт гаргасан салбар салбарын манлайлагчдыг шалгаруулсан байна. Энэ үеэр спортын салбараас Монгол Улсын гавьяат тамирчин Зүүнбаян-Улаан сумын уугуул Пүрэвдоржийн Орхонд мөн "Алтан соёмбо" гардуулжээ.
Б.Энэрэл
Уншиж байна |