Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Жастин Гатлин сэргээштэй холбоотой дуулианд өртөв
2017-12-19

Олимп, Дэлхийн аварга Жастин Гатлинг хөнгөн атлетик сонирхогчид сэргээштэй холбоотой асуудалд үе үе орооцолддогоор нь мэднэ. 2006 онд бүх насаараа олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан Гатлины шийтгэлийг хөнгөрүүлж 8 жил болгож байсан удаатай. Үүнээс өмнө 2001 онд ч мөн 2 жилээр эрхээ хасуулж байсан тохиолдол байдаг.

 

 

Өдгөө 35 настай, богино зайн мэргэжлийн гүйгчийн хувьд дахин нэг удаа сэргээшийн төрлийн эм бэлдмэлтэй холбоотой хэрэгт нэр холбогдоод байна. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр түүний дасгалжуулагч Дэннис Митчелл болон тохиолдлоор түүнтэй ярилцах боломжтой болсон Робэрт Вагнер нарын хооронд өрнөсөн мэдээ мэдээллүүд цацагдаад байна. Уг ярианы үеэр биеийн чадамж сайжруулах бэлдмэл болон Гатлин түүнийг хэрхэн хэрэглэдэг байсан талаар гэх мэт сэдвүүд хөндөгдсөн аж. Үүнтэй холбоотойгоор Нэгдсэн Улсын сэргээшийн эсрэг байгууллага болон Олон Улсын Атлетикчдын холбооноос шалгалт явуулахаар болоод байгаа аж. Харин Гатлин энэ бүгдийг эсэргүүцэж байгаа юм.

 

Гатлинг сэргээш хэрэглэдэг талаар мэдээлэл The Telegraph агентлагт анх 7 сард ирсэн бөгөөд тэр мөчөөс эхлэн тусгай сэтгүүлчийг илгээсэн гэнэ. Нууц даалгавар авсан сэтгүүлч Гатлины бэлтгэлийн баазад өөрийгөө танилцуулахдаа хөнгөн атлетикын талаар кино хийж байгаа продьюсер гэж танилцуулсан байна. Энэ үеэр Митчелл болон Вагнер нарын хооронд Гатлинг жинхэнэ сүпер од болгож харагдуулахын тулд ямар эм бэлдмэл хэрэглэх талаар ярьсныг олж авчээ.

 

Харин уг хэрэг олон нийтэд ил болсны дараа Вагнер нь тэрхүү яриаг продьюсерийн зохиолыг баяжуулах гэж ярьсан зохиомол яриа байсан гэж тайлбарлаж буй аж. Вагнер “Би сэргээштэй холбоотой хууран мэхлэлт огт гаргаж байгаагүй. Би тухайн үед яг юу болоод байгааг гадарлаж байсан учраас албаар тоглосон юм” гэжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин