Австралийн боксчин, WBO холбооны аварга Жэфф Хорн аваргын бүсээ хамгаалах тулаандаа ялалт байгууллаа. Тэрбээр өчигдөр орой Британий боксчин Гари Коркорантай тулалдсан юм. Уг тулаан Брисбэйн Конвэншэн Цэнтр төвд болсон юм.
Тоглолтын 7 дугаар үеэс эхлэн Австрали эр тоглолтын санаачлагыг гартаа авч эхэлсэн юм. Улмаар 11 дүгээр үеийн цаг дуусахад 35 секунд дутуу байхад техникийн хүнд цохилтоор эсрэг тамирчнаа өвдөг сөхрүүлсэн.
Өнгөрсөн 7 сард домогт Мэнни Пакъяаог буулган авсан Хорны хувьд дараагийн тулаанаа ирэх онд АНУ-ын Лас Вегас хотод хийх магадлалтай байгаа юм. Тэрбээр WBO, WBC холбооны аварга, нэг ч ялагдаагүй байгаа Терэнс Крауфордтой тулалдах билээ.
Уг тулааны талаар зохион байлагчдын нэг Боб Арум “ Терэнс Крауфорд бол яг одоо цаг үеийн хамгийн шилдэг боксчдын нэг. Ур чадварыг нь харвал Крауфорд ялмаар ч юм шиг, хүчийг нь харвал Жэфф ч ялмаар юм шиг. Жэфф Хорнд боломж байхгүй гэж хэлж буй хүмүүсийг галзуурчихаж л гэж хэлмээр байна. Энэ хоёрын тулаан маш өрсөлдөөнтэй, эн тэнцүү тулаан болох болно” гэж мэдэгджээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |